Якут бөхийн Азийн АШТ зургадугаар сард болно

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 22

ОХУ-ын Якутын “Саха Арена” промоутер компаниас ирэх зун буюу зургадугаар сард якут үндэсний хапсагай бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах гэнэ. Хапсагай гэдэг нь цээж нүцгэн, 10 метр диаметртэй талбайд хүч сорьдог бөхийн төрөл юм. Буриад хэлний габшагай, монгол хэлний гавшгай гэсэн үгнээс гаралтай гэж шинжээчид үздэг.
 

“Саха Арена” компанийн зохион байгуулсан тэмцээнүүдээс Владислав Левчиков, Александр Халыев, Айсен Килибеев, Игнатий Андросов зэрэг олон хүчтэн төрөн гарчээ. Тус компаниас хапсагай бөхийг дэлхийд гаргахын тулд  юуны өмнө Ази тивд хөгжүүлэх нь зөв гэж үзжээ. Ингээд ирэх зургаадугаар сард хапсагай бөхийн “Азийн Цом 2019” олон улсын тэмцээнийг зохион байгуулахаар болсон байна.
 

Маш өндөр шагналын сантай гэх тус тэмцээнд Монгол, Казахстан, Өмнөд Солонгос, Тува, Буриад, Сахагийн бөхчүүд оролцохоор болсон байна. Тэмцээн 63, 75, 95 кг-ийн жинд явагдах бөгөөд цаашид уламжлал болон жил бүр зохион байгуулагдах болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top