2004, 2008 оны олимпийн аварга, Японы жүдоч Масато Үчишиба холимог тулааны “REAL FIGHT CHAMPIONSHIP” тэмцээнд оролцохоор болжээ. “REAL FIGHT CHAMPIONSHIP” тэмцээн нь дугуй, төмөр торон дотор тулалддаг бөгөөд Масато Үчишиба 8-10 дугаар сард Фүкүокад болох “REAL 6” тэмцээнд оролцох төлөвтэй байна.
Тус холбооны тэргүүн Кобаяши “Үчишиба яг жинхэнэ холимог тулааны дүрмээр тоглох бодолгүй байгаа. Дүрмээ ярьж тохирно. Ямар ч гэсэн тэр жүдоги өмсөн, тулалдах хүсэлтэй гэсэн. Өрсөлдөгчийг нь ойрын хэдэн сард зарлах болно” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.
Масато Үчишиба шавьдаа бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр 2013 онд шоронд орж, 2017 онд суллагдсан. Удалгүй жюү жицүгийн тэмцээнд оролцсон ч холимог тулаанаар тулалдаж байсан удаагүй. Японы жүдо бөхийн холбооноос бүх насаар нь тэмцээнд орох эрхийг хассан тул одоо Кыргызстаны жүдо бөхийн холбоонд зөвлөхийн алба хашиж байна.
Масато Үчишиба “Гол нь дүрмээ тохиролцох шаардлагатай байна” гэж хэлсэн байна.
Сэтгэгдэл ( 1 )
muu gomo