Аргентин улсын нийслэл Буэнос-Айрест энэ сарын 21-нд Панамерикийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн болж өнгөрлөө. АНУ-ын бөхчүүд тус тэмцээний бүх жинд түрүүлж, 10 алтан медальтайгаар рекорд амжилт тогтоосонбайна.
21 орны 126 бөх оролцсон тус тэмцээний шилдэг тамирчнаар АНУ-ын Дэвид Тейлор (86 кг) шалгарсан байна. Дэвид бүх барилдаанаа эхний үед цэвэр ялалтаар өндөрлүүлжээ. Түүнээс гадна Жошуа Родригес (57 кг), Жо Колон (61 кг), Колтон Маккристал (65 кг), Энтони Ашно (70 кг), Жордан Барроуз (74 кг), Чендлер Рожерс (79 кг), Жейден Кокс (92 кг), Кайл Снайдер (97 кг), Ник Гваздовский (125 кг) нар жин тус бүрдээ аварга боллоо. АНУ-ын багийн дараа орно гэгдэж байсан Кубын баг энэ удаад Канадын шигшээ багийн дараа гуравдугаар байрт оржээ.
Сэтгэгдэл ( 0 )