Жюү жицүгийн дэлхийн хоёр аваргатай боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 23

Жюү жицүгийн өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн ДАШТ энэ сарын 20-26-нд АНЭУ-ын Абу Даби хотод болж байна. Тэмцээнд нийт 100 гаруй орны тамирчид хүч чадлаа сорьж байна. Тэмцээний эхний өдөр өсвөрийн тэмцээн эхэлж, охидын 22 кг-ийн жинд З.Цэлмүүнээ хүрэл медаль, хөвгүүдийн 30 кг-ын жинд Б.Есүхэй мөнгөн медаль хүртэж, багийн амжилтын салхийг хагаллаа.

Мөн охидын 40 кг жинд Г.Мөнхтуяа хүрэл медаль, 48 кг-д Б.Баасансүрэн мөнгө, 57 кг-ийн жинд Б.Батцэцэг мөнгөн медаль авлаа. Энэ өдөр хоёр дэлхийн аварга төрөн гарсан. Сэлэнгэ аймгийн Шинэ бадрах дэвжээний тамирчин Гансүхийн Батцэцэг өсвөр үеийн 52 кг-ийн жинд, “Хилчин” спорт хорооны тамирчин Батмөнхийн Хулан залуучуудын 70 кг-д дэлхийн аварга болж, төрийн сүлдээ эгшиглүүллээ. Өнөөдрөөс насанд хүрэгчдийн тэмцээн эхэлнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top