Сонирхогчдын боксын Азийн АШТ Тайланд улсын нийслэл Бангкок хотноо дөрөвдүгээр сарын 16-27-ны хооронд зохион байгуулагдаж байна.
Нийт 18 тамирчинтай оролцож байгаа Монголын шигшээ баг анхныхаа медалийн болзлыг хангаад байна. Эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд Б.Мөнгөнсаран Тайландын боксчин Р.Сикадоныг 3:2 харьцаагаар ялж, хүрэл медалийн болзол хангалаа. Б.Мөнгөнсаран мөнгөн медалийн төлөө дэлхийн аваргын алт, мөнгөн медальт Филиппиний Josie Gabuco-той тулалдах юм.
Өнөөдөр манай тамирчдын хувьд тун чухал өдөр болж байна. Нийт найман боксчин хүрэл медалийн төлөө тулалдана.
60 кг-д Азийн наадмын аварга Э.Цэндбаатар Иорданы А.Ахматбоулитай
75-кгд 19 тамирчин Д.Давааням Ираны М.Сейдшахинтай
91 кг-д С.Эрдэнэбаяр БНСУ-ын Ким Хюн Кьютэй
51 кг-д Лутсайханы Алтанцэцэг Вьетнамы Нгуен Ти Тамтай
54 кг-д ДАШТ-ий хүрэл медальт М.Нандинцэцэг Японы Хамамото Саяатай
60 кг-д М.Намуун Узбекстаны Р.Кодироватай
64 кг-д У.Шинэцэцэг БНХАУ-ын Дан Доутай
75 кг-д М.Мягмаржаргал БНСУ-ын Сүн Сү Жинтэй тус тус хүрэл медалийн төлөө өрсөлдөнө гэж Монголын боксын холбооноос мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )