Засгийн газар Элчин сайдуудын асуудлыг хэлэлцэж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 23

Засгийн газрын хуралдаан өнөөдөр /2019.04.23/ 14.00 цагт болж байна. Тус хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд УИХ-ын даргын айлчлалын дүнгийн тухай, Монгол, Грекийн Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн тухай, “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Мөн манай улсаас гадаад улсад суух Элчин сайдуудын асуудлыг хэлэлцэж байгаа аж. Манай улсаас гадаад улсад суух 18 улсын Элчин сайд болон байнгын төлөөлөгчийн газрын тэргүүний томилгооны асуудлыг дариухан шийдвэрлэх шаардлагатай байгаа юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мөнхбаяр(202.126.89.167) 2019 оны 04 сарын 23

Энэ хотын төвөөр байгаа гадаадын элчин сайд нарын газрыг хотоос зайдуу гаргаад тус газар дээр нь хөөрхөн цэцэрлэгжүүлж болдоггүйн байхдаа

0  |  0
Top