Бөхийн төрлүүдийн 2019 оны насанд хүрэгчдийн Азийн АШТ өнөөдөр /2019.04.23/ БНХАУ-ын Си Ань хотын Электрон, шинжлэх ухааны их сургуулийн спорт цогцолборт эхэллээ. Тэмцээний эхний өдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57, 65, 70, 79, 97 кг-ийн жингийн барилдаан явагдсан.
Эхний өдөр манай улсаас 5 бөх барилдаж, 4 нь тэмцээнээ дуусгалаа. 97 кг-ын жинд барилдсан “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Өлзийсайханы Батзул л шигшээд шалгарсан. Орой 18 цагаас тэр дэлхийн хошой аварга, Азийн наадмын 3 удаагийн аварга Реза Язданитай аваргын алтан медалийн төлөө барилдана.
57 кг-ийн жинд Залуучуудын ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий алтан медальт, ОУХМ Н.Насанбуян эхний барилдаандаа 2018 оны Азийн АШТ-ий мөнгө, залуучуудын ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Узбекистаны Махмужон Шавкатовт 2:7-гоор ялагдлаа.
65 кг-д 23 хүртэлх насны Азийн аварга, ОУХМ Тулга Японы Коки Шимизүд 4:4-өөр ялагдсан.
70 кг-ийн жинд Залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны Азийн аварга ОУХМ Э.Тэмүүлэн 1/8 шигшээд “Рио-2016” олимпийн наадмын хүрэл, “Лас-Вегас-2015” ДАШТ-ий мөнгөн медальт Узбекистаны Ихтиор Наврузовыг оноогоор цэвэр (10:0) ялсан ч шөвгийн наймд Ираны Йонес Эмамичогайд 2:12-оор ялагдав. Ираны бөх хагас шигшээд Казахстаны Нуркойза Кайпановт дийлджээ.
79 кг-д “Монголиа Опен” ОУТ-ий мөнгөн медальт Д.Төгс-Эрдэнэ Энэтхэгийн Парвеен Ранад 2:6 харьцаатай ялагдсан. Түүний өрсөлдөгч нь Япон, Казахстаны бөхчүүдийг ялж шигшээд шалгарснаар Д.Төгс-Эрдэнэд дагах барилдаан гарсан. Дагах барилдаанд тэр Японы Юта Абэд 2:12-оор ялагдлаа.
97 кг-д “Монголиа Опен” ОУТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, ОУХМ Ө.Батзул 1/4 шигшээд Энэтхэгийн Сативарт Кадианыг 7:2-оор, хагас шигшээд эзэн орны Гао Хаобинийг 10:0-ээр тус тус яллаа. Ингэснээр тэрбээр алтан медалийн төлөөх барилдаанд Ираны алдарт бөх Реза Язданитай алтан медалийн төлөө барилдах боллоо гэж Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.
Сэтгэгдэл ( 3 )
Ойлгомжгүй байна. Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн юм уу эсвэл Ази номхон далайн орнуудын бүсийн тэмцээн юм уу
Ene shigshe bagiin bagsh nar yu hj baidag bnaa .
battulga gj 1 mal bna