Багануур дүүргийн Төр захиргааны байгууллага “Кореан эйр” болон “SJ” ХХК-тай санамж бичиг байгууллаа

Админ | Zindaa.mn
2019 оны 04 сарын 23

2004 оноос Багануур дүүрэгт “Кореан Эйр” компанийн төгөл бий болж байгаль дэлхийгээ хайрлаж нөхөн сэргээх, жилээс жилд нэмэгдэж байгаа цөлжилтийг сааруулах, иргэдийн оролцоотой ойн төгөл, уурхайн тоосжилтоос хамгаалах ногоон бүс байгуулах зорилготойгоор 15 дахь жилдээ хамтран ажиллаж байна.

Дүүргийн төр захиргааны байгууллага, “Кореан эйр” нислэгийн компаний Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар хоорондын хамтын ажиллагааны “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.

“Санамж бичиг”-т зааснаар: “Кореан Эйр” нислэгийн компаний зүгээс дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст бүртгэлтэй ажилгүй иргэдийг мод услах, арчлах түр ажлын байраар хангаж, цалинжуулж ажиллуулах, Төгөлийн мод усалгааг автоматжуулах, дуслын усалгааны системийг суурилуулж ашиглалтад оруулах, Ойжуулалтын төлөвлөгөөг жил бүр гарган шинээр болон нөхөн тарилтад шаардлагатай мод бутны судалгааг гаргаж тайлан, үр дүнг танилцуулах, Багануур хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, байгууллагуудаас ойжуулалтад шаардагдах багаж хэрэгслийг худалдан авч орон нутгийн бизнес эрхлэгчдийг дэмжиж ажиллахаар боллоо.

“SJ” ХХК-ий зүгээс: Дүүргийн цахилгаан эрчим хүч, дэд бүтцийн бүтээн байгуулалт болон сэргээгдэх эрчим хүч, цахилгаан эрчим хүчний төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах, бүтээн байгуулалтын ажилд шаардлагатай мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, мэдээ, мэдээллээ солилцох, 2 хотын цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хамтарч ажиллахаар боллоо.

Багануур дүүргийг 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, дүүргийн Эдийн засаг нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд иргэдийн ая тухтай, эрүүл аюулгүй ажиллаж амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, төрийн байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах нөхцөл боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.

Энэ утгаараа Багануур дүүргийн төр захиргааны байгууллагаас 2019 оныг иргэдийн амьдрах орчныг дээшлүүлэх жил болгон зарласан. Тэгвэл өнөөдөр Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс болон 5-р хорооны “Ач элбэрэл” өрхийн эрүүл мэндийн төвд тус бүр Prius-30 маркийн автомашиныг гардуулан өглөө.

Өнгөрсөн онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 4 дүгээр хорооны ”Энх өрхийн Эрүүл мэндийн төв" мөн цагдаагийн хэлтэст авто машин гардуулан өгч байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top