Чарльз Баркли өнөө цагийн шилдэг 5 тоглогчийг нэрлэжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 23

АНУ-ын мэргэжлийн сагсан бөмбөгийн домог Чарльз Баркли сүүлийн үед тэмцээн уралдаан тайлбарладаг болсон. Баркли бол “Филадельфи-76”, ”Финикс Санз”, “Хьюстон Рокетс” багуудад 17 улирлыг үдэхдээ НБА-гийн бүх оддын тоглолтонд 11 удаа шалгарч, 20,000 оноо, 10,000 самбар, 4,000 дамжуулалтын босгыг давсан 4 дэх тоглогчоор НБА-гийн түүхэнд бичигдсэн, 2006 оны Алдрын танхимын гишүүн эрхэм билээ. Тиймээс түүний үгийг сагсан бөмбөгийн мэргэжилтнүүд анхааран сонсдог. Баркли “NBA on TNT”-гийн нэвтрүүлэгт оролцохдоо NBA-гийн өнөө цагийн шилдэг 5 тоглогчийг нэрлэсэн байна.

Түүний “шигшээ баг”-т Леброн Жеймс (Лейкерс), Кевин Дюрэнт (Голден Стэйт), Яннис Адетокумбо (Милуоки), Жеймс Харден (Хьюстон), Кавай Ленард (Торонто) нар багтжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top