Чөлөөт бөх: Ө.Батзул ААШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 24

Бөхийн төрлүүдийн 2019 оны насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Си Ань хотод болж байна. Эхний өдөр барилдсан манай бөхчүүдээс 97 кг-ийн жинд ОУХМ Өлзийсайханы Батзул мөнгөн медаль хүртлээ.
 

Манай бөх шөвгийн наймд 2014 оны Азийн АШТ-ий хүрэл медальт Энэтхэгийн Сативарт Кадианыг 7:2-оор, хагас шигшээд эзэн орны Гао Хаобинийг оноогоор цэвэр (10:0) ялж шигшээд шалгарсан. Алтан медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий хошой алт, хошой хүрэл медальт, Азийн наадмын гурван удаагийн аварга, Ираны алдарт бөх Реза Язданитай хүч үзэж 4:7-гоор ялагдлаа.

Ө.Батзул 2017 онд Азийн аваргад анх удаа оролцохдоо хүрэл медалийн төлөө барилдаж ялагдсан бол энэ удаа мөнгөн медалийн эзэн боллоо. Түүний энэхүү медаль нь Монголын чөлөөт бөхийн эрэгтэй тамирчдын 36 дахь мөнгөн медаль болж байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн (202.21.124.21) 2019 оны 04 сарын 27

Ираны энэ алдарт бөхтэй бараг л эн тэнцүүхэн үзсэн байна шүү. Энэ Иран бол Узбекстан, ОХУ, Америкийн алдартай бөхчүүдийг ч нам дардаг үнэхээр тасарчихсан амьтан л даа. Тэгээд ч Р.Язданигаас 4 оноо салгана гэдэг бол манай энэ залууд ихээхэн ирээдүй байгааийн л нотолгоо шүү....

1  |  0
ганаа(27.123.214.2) 2019 оны 04 сарын 27

Баяр хүргэе. Язданигаас 4 оноо авна гэдэг бас л амжилт. Боломж байгаа гэдгийг харуулж байна.

1  |  0
Top