Тайланд улсын нийслэл Бангкок хотноо болж байгаа сонирхогчдын боксын Азийн АШТ-д манай шигшээ баг амжилттай сайн оролцож байна.
Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд Б.Мөнгөнсаран хүрэл медалийн болзол биелүүлээд байсан бол өчигдөр дахин 3 боксчин хүрэл медалиа өвөртөлсөн. Одоо тэд мөнгө, алт гээд медалийн өнгөө хувиргах тулаан хийх юм.
ДАШТ-ээс медаль хүртсэн манай анхны эмэгтэй боксчин М.Нандинцэцэг Японы Хамамото Саяаг ялж, Азийн наадмын аварга Э.Цэндбаатар Иорданы А.Ахматбоулиг 40 секундэд техникийн илт давуугаар ялж, хүрэл медалийн болзлоо биелүүлсэн.
Мөн эмэгтэйчүүдийн 60 кг-д М.Намуун Узбекистаны Р.Кодироваг ялж, мөнгөн медалийн төлөө тоглох эрхтэй болсон. Манай эмэгтэй боксчид тивийн аваргад тун сайн тоглож байна.
75-кг-ын жинд Д.Давааням Ираны М.Сейдшахинд, 91 кг-д С.Эрдэнэбаяр БНСУ-ын Ким Хюн Кьюд, эмэгтэй 75 кг-д М.Мягмаржаргал БНСУ-ын Сүн Сү Жинд ялагдлаа.
Азийн АШТ дөрөвдүгээр сарын 27 хүртэл үргэлжилнэ.
Сэтгэгдэл ( 2 )
Bid judo boxoor. Asia-uudiigaa xongoxoon nugaldag bolchixoj. Odoo choloot box tegdeg bolox xeregtei.
Тиймээ, хагас шигшээний тэмцээн 4-р сарын 25-нд болно. Қазахстанаас - 11, Узбекстанаас - 9, Монголоос 8 гээд дундад Азийнхан одтой байна. Медалийнхаа өнгийг хувиргаарай!