Жүдо: Багийн барилдаанд Азийн АШТ-д хүрэл медаль хүртлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 24

АНЭУ-ын Фужирах хотноо жүдо бөхийн Ази, Номхон далайн бүсийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөлөө. Монголын шигшээ баг энэ жилийн Азийн АШТ-ээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн амжилтаар 4 алт, 1 мөнгө, 4 хүрэлтэй Японы шигшээ багийн дараа бичигдсэн билээ.   

Ганцаарчилсан барилдааны дараа багийн тэмцээн болж, Японы шигшээ баг финалд Өмнөд Солонгосын багийг ялж, аварга боллоо.

Манай баг эхлээд Хятадын багтай таарч, эхний 4 барилдаанд ялсан тул ялалт авлаа. Хагас шигшээд Японы шигшээ багтай барилдаж, 2:4 харьцаатай ялагдсан. Гэхдээ хүрэл медалийн төлөө барилдаанд Узбекистаныг 4:1 ялснаар хүрэл медаль хүртлээ.

Багийн дүн

1.Япон 

2.Өмнөд Солонгос 

3. Монгол, Хятад 

Бичлэгийг эндээс үзнэ үү.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top