Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын хөрөнгийг Төрийн санд байршуулна

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 24

Монгол Улсын Засгийн газрын өр 2016 оны төгсгөлд ДНБ-ий 78.8 хувь байсан бол 2018 оны төгсгөлд 58.9 хувь болж буурчээ. Засгийн газрын зүгээс өрийг бууруулах үүднээс өрийн дарамт учруулж байгаа барих, шилжүүлэх нөхцөлтэй концессийн гэрээг хийхгүй байхаар шийдвэрлэсэн байна. Мөн арилжааны нөхцөлтэй дотоод, гадаад бондыг авахгүй байх бодлого баримталж ажиллахаар болжээ.

Нийгмийн даатгалын сан болон Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгө арилжааны банкуудад байршдаг байсныг 2020 оноос эхлэн Төрийн санд төвлөрүүлэх бодлого баримталж ажиллах талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл өглөө. Тэрбээр “Капитал банкны дампуурал эрсдэл үүсгэхийг харууллаа. Ингэж байж аливаа эрсдэлгүй явна гэж Засгийн газраас үзсэн” гэсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top