Засгийн газраас Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг баталсан байна.
Улаанбаатар хотод 2017 онд осолд орж хохирсон иргэдийн 60 орчим хувь нь явганаар хөдөлгөөнд оролцож байсан бол орон нутгийн замд осолдсон иргэдийн 80 хувь нь тээврийн хэрэгслээр зорчигч болон жолооч байжээ. Нийт ослын 97 хувь нь жолоочийн буруутай үйлдлээс болсон байна. Тиймээс Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )