Тайланд Улсын нийслэл Бангкок хотноо сонирхогчдын боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжлэн явагдаж байна.
Тэмцээний хагас шигшээ тоглолтууд маргааш эхэлнэ. Одоогийн байдлаар манай 8 боксчин хүрэл медалийн болзол хангаад байгаа бол гол өрсөлдөгч Узбекистанаас 9, Казахстанаас 11 боксчин мөнгөн медалийн төлөө тулалдахаар шалгаран үлджээ.
Эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Мөнгөнсаран Филиппиний Хосей Габуко
54 кг М.Нандинцэцэг БНХАУ-ын Ши Шиан
60 кг М.Намуун Тайваны Ву Шие Е
+81 кг Э.Ундрам Вьетнамын Нгуен Ти Пвонг
Эрэгтэйчүүдийн 56 кг-д Х.Энх-Амар Энэтхэгийн Биши Kaвиндер Синх
60 кг Э.Цэндбаатар Узбекстаны Ш.Рахимов
64 кг Б.Чинзориг Иорданы Алкасбех Мустафа
81 кг Н.Шинэбаяр Филиппиний Жон Нобел Марвинтай тус тус тулалдана.
Сэтгэгдэл ( 1 )
Сонирхогчийн бокс гэж ярихаа больсон юм биш үү? Дэлхий нийтээрээ Олимпийн бокс, Мэргэжлийн бокс гэж хоёр ангилан ярьж байгаа шүү дээ.