Бүстэй бөх, казах куреш, колух стиль гэсэн бөхийн 3 төрлийн насанд хүрэгчдийн УАШТ болох гэж байна. Энэ сарын 29-нөөс ирэх 5-р сарын 1-ний хооронд Спортын төв ордонд зохиогдох энэхүү 3 төрлийн УАШТ-нд түрүүлсэн тамирчид Улаанбаатарт зохиогдох 2019 оны ДАШТ, БНСУ-д болох Дэлхийн тулааны наадам, казах курешийн улсын аваргууд Голландын Амстердамд болох Евро Азийн цом, Ази Тивийн АШТ-нүүдэд оролцох эрхтэй болно.
Бүстэй бөх: эрэгтэй 55, 60, 70, 80, 90, 100, +100кг. Эмэгтэй 52, 58, 63, 70, 75, +75 кг.
Казах куреш: эрэгтэй 55, 60, 70, 80, 90, 100, +100кг. Эмэгтэй 52, 57, 65, 70, 74, +74 кг.
Колух стиль: эрэгтэй 55, 61, 67, 74, 82, 91, 100, +100кг. Эмэгтэй 52, 57, 65, 74, +74 кг жинд зохиогдоно.
Тэмцээнийг Бүстэй бөхийн олон улсын холбооноос баталсан шинэ дүрмийн дагуу зохион байгуулна.
Сэтгэгдэл ( 1 )
насны ангилал байна уу