БНХАУ-ын Си Ань хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.
Тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 74 кг-ийн жинд 23 хүртэлх насны Азийн аварга, “Хангай хүчтэн” клубийн тамирчин, ОУХМ Батсуурийн Отгонбаяр хүрэл медаль хүртэж, багтаа хоёр дахь медалийг авчирлаа.
Азийн аваргад анх удаа зодоглосон Б.Отгонбаяр 1/8 шигшээд Азийн наадмын мөнгө, Азийн АШТ-ий хүрэл медальт Казахстаны Данияр Кайсановт 1:8-аар ялагдсан.
Данияр шигшээд шалгарснаар манай бөхөд дагах барилдаан гарлаа. Дагах барилдаанд Узбекистаны Артём Присьянюкыг цэвэр дарлаа.
Хүрэл медалийн төлөөх барилдаанд “Будапешт-2018” ДАШТ-ий мөнгөн медальт, 2016 оны Азийн аварга Бахрейний Адам Батыровтой барилдах байсан ч өрсөлдөгч нь дэвжээнд гараагүй учраас Б.Отгонбаяр тивийн аваргаас анхны хүрэл медалиа зүүв.
Сэтгэгдэл ( 0 )