Хажимурат Гацалов Армений нэрийн өмнөөс барилдана

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 25

“Афин 2004” олимпийн наадмын аварга, дэлхийн 5 удаагийн аварга, ОХУ-ын бөх Хажимурат Гацалов чөлөөт бөхдөө эргэн ирлээ. Гэхдээ тэр өөр улсын өмнөөс барилдана. Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос мэдээлснээр Гацалов Армени улсын иргэн болсон байна.

Осет эр 2016 оноос хойш тэмцээн уралдаанд ороогүй байгаа. Хамгийн сүүлд Казахстаны шигшээ багт дасгалжуулагчаар ажиллаж байсан. 2004 оны олимпийн наадамд одоогийн UFC холбооны хүнд жингийн аварга Дэниэль Кормьег ялж байлаа.  

ДБНХ-ноос Гацаловыг 10-р сараас Армени улсын нэрийн өмнөөс барилдаж болно гэж мэдэгдсэн. 36 настай Гацалов есдүгээр сард Казахстаны Нур-Султан хотод болох олимпийн эрх олгох ДАШТ-д оролцож чадахгүй. Харин Армений чөлөөт бөхийн холбоо шинэ легионероо ДАШТ-д оролцуулах талаар хөөцөлдөж байгаа гэнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
N(66.181.161.122) 2019 оны 04 сарын 27

.

0  |  0
Top