Тайландад болж байгаа боксын насанд хүрэгчдийн Азийн АШТ-д оролцож байгаа Монголын найман тамирчин хүрэл медалийн болзол хангаад байсан билээ.
Үүнээс 60 кг-ын жинд тулалдах Азийн наадмын аварга Эрдэнэбатын Цэндбаатар Узбекстаны Ш.Рахимовтой мөнгөн медалийн төлөө тулалдаж, 5:0 харьцаатай ялалт байгууллаа. Өнөөдөр Э.Цэндбаатар Казахстаны З.Сафиуллинтай алтан медалийн төлөө тоглох юм.
Закир Сафиуллин 2015 оны Азийн АШТ-ий мөнгөн медальтай. 32 настай. 2015 онд тивийн аваргын финалд манай Д.Отгондалайд ялагдаж байлаа.
Харин эмэгтэйчүүдийн 48 кг-д залуу тамирчин Б.Мөнгөнсаран Филиппиний Хосей Габукод, 54 кг-д М.Нандинцэцэг БНХАУ-ын Ши Шианд, 60 кг-д М.Намуун Тайваны Ву Шиед, +81 кг-д Э.Ундрам Вьетнамын Нгуен Ти Пвонгод, эрэгтэйчүүдийн 56 кг-д.Энх-Амар Энэтхэгийн Биши Kaвиндер Синхт, 81 кг-д Н.Шинэбаяр Филиппиний Жон Нобел Марвинд ялагдсанаар хүрэл медаль хүртэцгээлээ. 64 кг-д Б.Чинзориг эмчийн магадлагаагаар тэмцээнээ дуусгасан байна.
Сэтгэгдэл ( 1 )
Цэндбаатар маань үнэхээр техник, хурд хүчээр илүүхэж ялна билээ! шилдэг боксчны шагналыг хүртээрэй!