Хаврын тэмцээнд түрүүлээд ярилцлага өгөхдөө Бөхийн өргөөнд байсан үзэгчдийг алга ташин, уухайлуулсан их аварга Хакүход Сүмо бөхийн холбооноос донгодох шийтгэл оноосон билээ. Түүнийг холбооны дүрэм зөрчсөн гэж үзсэн бөгөөд Миягино багштай нь цуг шийтгэсэн юм.
Японы сэтгүүлчид энэ талаар их аваргаас тодруулжээ. Сайтама мужид тойргийн барилдаанд оролцож байгаа их аварга Хакүхо “Юм сурах хэрэгтэй гэдгээ ойлголоо. Хичээл хийж, хичээн зүтгэнэ. Шинэ Рэйва үед шинэ Хакүхог харуулах болно. Маш их зүйл бодлоо” гэж хэлсэн байна.
Харин цалингаа хасуулах шийтгэл хүлээсэн Миягино ояката бүх бурууг өөртөө хүлээн авчээ. Гэхдээ Хакүхо дахин ийм зөрчил гаргавал урьд өмнөх бүх гавьяа нь алга болно гэж анхааруулсан байна.
Миягино ояката “Энэ алдаа бол миний буруу. Би сайн зөвлөн зааж, сургаагүйн харгай. Хакүхо ч дахин нэг гэсэн зүйл байхгүй гэдгийг ойлгож байгаа гэж бодож байна. Дахиж ийм зөрчил гаргавал бүх юм байхгүй болно. Урьд өмнөх бүх гавьяа, нэр хүнд, хийсэн бүтээсэн зүйл нь алга болно. Би ч хамтдаа сүйрнэ шүү гэж Хакүход хэлсэн. Асуудал гарсан тэр өдөр би гэртээ телевизээр үзэж суугаад уухайлуулж байгааг нь хараад их гайхсан. Энэ удаад маш хүнд шийтгэл хүлээх байх гэж бодож байлаа. Хакүхогийн башёд барилдах эрхийг хасаад намайг халах байх гэж бодож байсан. Шавиа загнаж, зааж сургаагүй миний буруу. Хакүхо үнэхээр гэмшсэн, сэтгэлээр унасан болохоор дахин ийм хэрэг гарахгүй байх. Хэрэв ямар нэг асуудал гаргавал ояката болох зам чинь ч хаагдана шүү гэж би хэлсэн. Сүмо бөхийн холбооны дүрэм журмыг сахих ёстой. Холбоо байгаа болохоор дэвжээ байна. Дэвжээ байгаа болохоор бөхчүүд байдаг. Хуучны бөхчүүдтэй адилхан бөх бол озэки Такакэйшёо юм даа. Чимээгүй, хамаагүй зүйл ярихгүй. Бөх хүн ийм байх хэрэгтэй” гэж сэтгүүлчдэд ярьжээ.
Сэтгэгдэл ( 20 )
Tiim ch muugui l sanagdlaa sht yos ulamjlal hatuu yumaa
Ene hunii asuudal bidend Mongolchuudad hamaagui
Hohchin chi hun bish har gai gedgiig uhaar
Өмнөх бүх гавъяа нь алга болно гэнэ үү. Муусайн самурай нар арай л дэндэж байна. Тэгвэл болчихно л биз. Ямар эх оронгүй биш. Япончууд зөвхөн шалтаг л хайгаад байна. Монгол аварга бүх л хамгийн гэсэн болгоныг эзэмшдэг болохоор үхэх нь.
uhehdee ugur yasaa tavina ene ter gej yarivaa. Urvagchiin huvhai yas mongold hereggui shuu.Naanaa shingeerei.
Сумо бол Японы үндэсний спорт. Тэгээд ч бүх юмыг ягштал баримталдаг ард түмэн. Ёкозуно цолтон бурхан шиг хүндлэгддэг. Тийм учир аварга маань усыг нь уусан юм чинь ёсыг нь яс дагах нь зөв.
Хамгийн новшийн холбоо шүү . Гадаад бөхчүүдийг гарамгай шахаж , хавчина . Япон бөхчүүдээ аль болох өргөж дэмжинэ . Ийм байж гадаад улсаас бөх авахаа болих хэрэгтэй ш дээ
Манайхаас чичирж байсан их наран улс манай ганц аваргын өмнө бүх түүхээрээ сөхөрч байна
End nogoo l gadnii boh gedgeer ni deer ni 42 turuu hurtsen bolohoor holboonii zugees eeljit shahaltaa uzuulj, devjeenii oyakata ch dalduur ailgaj demjij bgaa gej oilgogdoj bnaa. Odoo ahiad turuu hurteh magadlaltai, deer ni yapon boh ter hemjeend ochij chadahgui bolohoor sumogiin holboo, yaponchuud aij bgaa ni medegdeed bna shuu dee. Sumo bol delhii avargiin hemjeend barilddag bohiin torol bish sh dee. Neg ulsiin bohiin torloor amjilt gargaa l biz. Manaihan delhiin avargiin daitai tuilshrah yum. Odoo tegeh hereggui.
Усыг нь уувал ёсыг нь дага гэдэг.Уламжилалаа хадгалах нь ийм хүчтэй.Энд гадна дотно бѳхдѳѳ хамаагүй байх.Алдаа гаргаж бусдын бай болоод хэрэггүй.
Zasssss uhsen hoinooo neeeh shalichignasan sdaakuud bdgiin. Tend neg gzar sevsercheesee ter ued yu gej gonginohiig ni harhiimsan. Hend ch herggu negmu samursan samurain l sport bizde
sawaaguy yum khiij sagsalzaad uuriin ni l buruu
Bolohgui bol mongoldoo irehgui yu daa. Hunii erhend jargahaar uuriin erheer zov gedeg. Harin ireed Dagvadorj, Batbayar nar shig ner hundeee unagaad uls turchdiig dagaj daldaganaad, ger buleesee salj sarinaad, adag suuld ni zalilan luivar hiigeed humuusiig hohiroogood hereggui, Byambadorj shig zugeer l business hiigeed haaya sain uils hiigeed yavsan ni deer. MANAN-giin ner hund ni unaj bga uchraas ih yum amlaj namdaa elsehiig sanal bolgoj ner hundee usguh gej sanaarhaj magadgui, salaavch uguud yavuul.