"Миний мөрөөдлийн сургууль" эсээ бичлэгийн уралдаанд урьж байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 04 сарын 26


НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилго 2030”, “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-ыг хэрэгжүүлэх, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг ирээдүйдээ итгэлтэй, хариуцлагатай, санаачилгатай, эерэг сэтгэлгээтэй иргэн болж төлөвшихөд дэмжин туслах зорилгоор “ULAANBAATAR DREAM SUMMIT” төслийг JCI Импакт салбар байгууллага санаачилж, “Чанартай боловсрол-Ээлтэй хот-Иргэдийн оролцоо” уриан дор хэрэгжүүлэн ажиллаж байна.

Төслийн хүрээнд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 8, 10, 11 дүгээр ангийн сурагчдын дунд “Миний мөрөөдлийн сургууль” эсээ бичлэгийн уралдаан зарлалаа.

Эсээ бичлэгийн уралдааны зорилго нь сургуулийн орчин дахь эрсдэл, тэдгээрийг бууруулах арга замыг тодорхойлоход хүүхдийн дуу хоолойг сонсох, тэдний оролцоотой эрүүл, аюулгүй сурч хөгжих орчин бүрдүүлэх, хүүхдийг аливаа болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд идэвх санаачилгатай оролцох, болзошгүй аюулаас өөрийгөө болон бусдыг хамгаалах чадварт суралцахад дэмжлэг үзүүлэхэд чиглэгджээ.

Уралдаанд оролцогч онлайнаар бүртгүүлэх ба бүртгэл 2019 оны дөрөвдүгээр сарын 22-ноос эхэллээ.  Эсээ болон хувийн анкетыг нэг файл үүсгэж, [Хүүхдийн нэр UB DREAM SUMMIT] гэсэн нэрээр Word  эсвэл PDF форматаар хадгалж, 2019 оны тавдугаар сарын 06-ны өдрийн 18.00 цагаас өмнө Impact.uds@gmail.com цахим шуудангаар илгээхийг сануулъя. Уралдааныг хоёр үе шаттай зохион байгуулна. Эхний шатанд буюу тавдугаар сарын 10-нд шилдэг 15 бүтээлийг шалгаруулна. Хоёр дахь шатанд шалгарсан 15 бүтээлийн оролцогч тавдугаар сарын 18-ны өдөр өөрийн эсээ бичлэгээр илтгэл тавьж, эцсийн шалгаруулалтад оролцоно.

ЭСЭЭ БИЧИХДЭЭ ЮУГ АНХААРАХ НЬ ЧУХАЛ ВЭ?

Эсээг “Миний мөрөөдлийн сургууль” сэдвийн дор чөлөөтэй сэтгэж, бүтээлчээр хандахын зэрэгцээ дараах үндсэн асуултад хариулж, баяжуулан бичихийг тусгажээ.
 

  • Сургуульд ирэх, буцах зам чинь эрсдэлтэй юу? Ямар нэг эрсдэл байгаа бол түүнийг бууруулах боломж байна уу? Энэ талаар чи юу хийж чадах вэ?
  • Сургуулийн орчинд учирч болзошгүй эрсдэл байна уу? Тийм бол түүнээс  өөрийгөө  яаж хамгаалах вэ?
  • Эрүүл, аюулгүй суралцах орчин бүрдүүлэхэд юу дутагдаж байна вэ? Сургуулийнхаа орчныг ямар байгаасай гэж хүсэж байна вэ?
  • Хэрэв танд сургуулийнхаа орчныг өөрчилж чадах боломж байвал хамгийн түрүүнд юуг өөрчлөх вэ?
  • Анги хамт олон, багштайгаа хамтарч аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар юу санаачлан хийх вэ?

ЭСЭЭ БИЧИХЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА

  • Сурагчдын эрүүл, аюулгүй орчинд сурч боловсроход саад болж буй тодорхой асуудал дэвшүүлсэн байх
  • Асуудлын шалтгаан, үр дагаврын уялдаа, холбоог гаргасан байх
  • Асуудлыг шийдэхэд хувь нэмэр оруулах санаа дэвшүүлсэн байх
  • Дүгнэлт гаргахдаа олон талын үзэл бодол, байр суурьд тэнцвэртэй хандсан байх
  • Бодит кэйс, жишээ баримт ашиглаж, эсээг сонирхолтой болгосон байх
  • Зөв бичгийн дүрмийн болон найруулга зүйн алдаагүй байх
  • Ашигласан ном, зохиолын эх сурвалжийг заавал дурдсан байх
  • Эсээгээ зураг, бүдүүвч, график гэх мэтээр баяжуулж болно

ТЕХНИКИЙН ШААРДЛАГА

  • Оролцогч нэг эсээ бичих
  • Компьютерийн Word програмаар бичих
  • Цаасны хэмжээ: А4
  • Үгийн тоо: 600-800
  • Үсгийн фонт: Arial
  • Үсгийн хэмжээ: 12
  • Мөр хоорондын зай: 1.5

ХУВИЙН АНКЕТАД ЗААВАЛ ОРУУЛАХ МЭДЭЭЛЭЛ

  • Хүүхдийн овог нэр
  • Төрсөн он сар өдөр
  • Хүйс
  • И-мэйл, утасны дугаар
  • Сургууль, анги, бүлэг
  • Анги даасан багшийн нэр
  • Эцэг, эхийн холбоо барих утасны дугаар
  •  

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top