БОКС: Э.Цэндбаатар АЗИ ТИВИЙН АВАРГА боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 26

Өнгөрсөн жилийн Азийн наадмын аварга Эрдэнэбатын Цэндбаатар дахин Азийн дэвжээнд түрүүллээ. Тайландад болж байгаа боксын насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий 60 кг-ын жингийн финалд манай тамирчин Казахстаны З.Сафиуллинтай алтан медалийн төлөө өрсөлдлөө. Закир Сафиуллин 2015 оны Азийн АШТ-ий мөнгөн медальтай, 32 настай тамирчин. Дөрвөн жилийн өмнө 2015 онд тивийн аваргын финалд манай Д.Отгондалайд ялагдаж байсан юм.

Тоглолтын эхний үе аваа өгөөтэй, харилцан цохилцон өнгөрсөн ч Э.Цэндбаатарын зүүн гарын цохилт арай илүү оновчтой байлаа. Хоёрдугаар үед ч тамирчид хэн хэнээсээ илүүрхэх юмгүй тэнцүү тоглож дуусгасан. Харин сүүлийн үед Э.Цэндбаатар илүү ажиллаж, давамгайлснаар шүүгчид санал нэгтэй манай боксчинд ялалт өгсөн юм.
 

ШУУД ДАМЖУУЛАЛТ

 

Ийнхүү энэ жилийн Азийн аваргын тэмцээнээс манай боксын шигшээ баг тивийн аваргатай ирэхээр боллоо.  

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ука ука(202.126.88.37) 2019 оны 05 сарын 03

Монголын минь бахархалт Боксер

0  |  0
Hh(172.56.3.27) 2019 оны 04 сарын 28

Gaihamshigtai biye byaldartai gaihaltai huchtei hovorhon toroh boxchin shdee olympod finaldaarai

0  |  0
зочин (182.160.37.87) 2019 оны 04 сарын 27

дээд жиндээ жижигдэнэ.жин хасвал сульддаг юм болов уу?олимпод ямар жинд орох юм бол их л эрлийз болчихлоо,яана даа?

0  |  0
зочин (182.160.37.87) 2019 оны 04 сарын 27

хүмүүжээгүй байна .Төрийн дуулал явж байхад малгайгаа авч хүндэтгэл үзүүлэхээ сураагүй л байна. малгайгаа буруу харуулж тавиад бас л овилгогүй байна даа. хэзээ ухаан суух юм.

0  |  0
oke(59.153.115.62) 2019 оны 04 сарын 27

Boksd olimpiin bus jin gj bhgbi

0  |  1
Д.Лхагвасүрэн(66.181.160.31) 2019 оны 04 сарын 26

Гайхөлтай. Одоо дэлхий, олимпоос л мёдал зулгаах... Харин ямарыг авах нь яаж хөдөлмөрлөхөөс шалтгаална.

0  |  0
zochin(112.72.11.109) 2019 оны 04 сарын 27

ooo olimpiin bus jin yumu

1  |  0
зочин(202.170.70.16) 2019 оны 04 сарын 26

баяр хүргэе. мунлаг байна. Гэхдээ токиогийн олимпийн хөтөлбөрөөс 60 кг хасагдсан нь харамсалтай

1  |  0
Top