Бөхийн төрлүүдийн 2019 оны насанд хүрэгчдийн Азийн АШТ БНХАУ-ын Си Ань хотын Электрон, шинжлэх ухааны их сургуулийн спорт цогцолборт үргэлжлэн явагдаж байна. Эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээн өндөрлөж, өнөөдөр сонгомол барилдаан эхлэх юм.
Өчигдөр эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 65, 72 кг-ын барилдаан болж, манай тамирчид 2 хүрэл медаль хүртлээ. Ийнхүү Монголын чөлөөт бөхийн тамирчид Азийн АШТ-ийг 2 мөнгө, 5 хүрэл медальтай тэмцээн өндөрлүүлж байна. Өнөөдөр сонгомол бөхийн 55 кг-д М.Даваабанди, маргааш 67 кг-д Г.Ханбүргэд нар барилдана.
53 кг-д Батбаатарын Энхцэцэг эхний тойрогт Кыргызстаны Мадина Надироваг 6:6 ялсан.
Дараа нь Хятадын Qianyu PANG-д 4:0 ялагдлаа.
57 кг-д гавьяат тамирчин С.Цэрэнчимэд зодоглосон. Эхлээд Хятадын бөх Ningning RONG-д 3:4 ялагдлаа.
Ингээд хүрэл медалийн төлөөх барилдаанд Энэтхэгийн Жанда Поожаг 5:3-аар ялж, медалийн тавцанд зогслоо.
62 кг-д Энхбатын Гантуяа барилдсан. Эхний тойрогтоо Хятадын X. PEI-д ялагдсан.
6: кг-д ОУХМ Зоригтын Болортунгалаг 1/4 шигшээд БНСУ-ын Чой Сеуныг цэвэр ялсан.
Хагас шигшээд Японы Наоми Рүикэд оноогоор цэвэр (0:11) ялагдсан.
Хүрэл медалийн төлөөх барилдаанд Узбекистаны Сахипжамал Алуатдиноваг цэвэр даран, Азийн аваргаас хоёр дахь хүрлээ авлаа.
72 кг-д Ганбатын Ариунжаргал Узбекастаны Nilufar GADAEVA-д цэвэр ялагдсан.
Сэтгэгдэл ( 9 )
Цэрэнчимэд д хажуугаас нь муу хэлж байна өөрөө сайн байна
Орхоныг зүгээр үзэгчээр авч яваад бүх ажлаа хийх хэрэгтэй.Жаахан монгол ухаан гаргалдаа Чөлөөт Бөхийн Холбоо.
Энэ зиндааг чинь хүн үзэдгүй юм уу? ганц би сэтгэгдэл бичлээ .Уг нь бусад сайт дээр байхгүй сайн мэдээлэл бичжээ. Охидууд маань сонсох болов уу гээд бичлээ. та бүхэн болж өгвөл охидууддаа мэдээллээ шууд хүргэвэл урам орох байхдаа. Арга бодоорой танай сайт .Амжилт хүсье
Охидууд маань маргааш ахиад олон медаль авна.
Залуучуудаас дэлхийн аваргын төлөө үзэх 2 бөх байна.Цэрэнчимэд,алтанцэцэг 2 юм байна.Том батцэцэг өөрийгөө олимпод яаж сойхоо мэднэ.Хамгийн гол нь Орхоныг бэлтгэл хангагчаар ав ,тэгвэл манай олимпийн шигшээ нэг зэрэг 3 жинд дэлхийн хэмжээний бэлтгэл хангагчтай болно шүү.
Орхоныг ийм тэмцээнд авч явж бай. нэгд сайн бэлтгэл хангагч хоёрт маш сайн зөвлөх гуравт өөрөө байнгын бэлтгэлтэй байж эргэж ирэхэд хэрэгтэй .Хэрэв манай холбоо идэвхтэй байвал олимпийн дараа эрхийг нь сэргээж болно.Орхон охин дэндүү хайран байна. Холбоо жаахан анхаарал тавь.Басхүү шүүгч алтан шүглээ аваад дэлхийн бөхийн холбоон дээр очиход нүүртэй шүү,ядахдаа хугацааг нь богиносгох арга ухаанаа мэдэх хүн шүү дээ.
Гантуяаг туршлагатай гэж их хүлээв. даан ч ялагдчихлаа оноолт хатуу таарсан,эсвэл нөгөө нөхөр нь цааш олигтой барилдаагүй юм болов уу? уг нь хүрэл энүүхэнд л бөх дөө. амжилт
Дэлхийн аварга өөр шүү,тэнд ази шүүгч тамирчид эрэмбэндээ орно. Манайхан л европ болон бусад тивтэй үзнэ шүү.
цэрэнчимэд үнэхээр сайн юм ,аргагүй л бэлтгэл формоо нөхөж байгаа юм байна . үнэндээ бол шүүгчийн эхний торгуулиар хожигдлоо доо. тэгэхдээ зүгээрээ улам сайжирна.Мөч урттай хүн хөл авах амархан юм . гэхдээ хөл аваад ямарч бяргүй байна. жаахан хүчний юм хийвэл ямар вэ? Мөч богино хүнд хэзээ ч хөлөө бүү алд. Хөлгүй цээж махан боодог болдог юм. Амжилт