БНХАУ-ын Си Ань хотын Электрон, шинжлэх ухааны их сургуулийн спорт цогцолборт энэ сарын 26-28-нд бөхийн төрлүүдийн 2019 оны насанд хүрэгчдийн Азийн АШТ болж өнгөрлөө. Тэмцээний сүүлийн хоёр өдөр сонгомол бөхийн барилдаан болсон. Манай бөхчүүд хамгийн сүүлд сонгомол бөхийн төрлөөр 18 жилийн өмнө буюу 2001 онд хүч үзэж байжээ. Энэ удаагийн Азийн АШТ-д өнгөрсөн сард Улаанбаатарт болсон 23 хүртэлх насны Азийн АШТ-д сонгомол бөхийн 55 кг-д хүрэл медаль хүртсэн М.Даваабанди, 67 кг-д мөнгөн медаль хүртсэн Г.Ханбүргэд нар хүч үзсэн.
Сонгомол бөхийн 55 кг-д барилдсан М.Даваабанди эхний тойрогт Хятадын Yunqiang ZHOU-той барилдаж, 14:7 ялсан.
Дараа нь Казахстаны K. ZHAKANSHA-д 9-0 ялагдлаа.
67 кг-д барилдсан Г.Ханбүргэд Туркменистаны Azatjan ACHILOV-ийг ялсан.
Хоёрдугаар тойрогт Узбекистаны Mirzobek RAKHMATOV-д ялагдсан.
Сэтгэгдэл ( 0 )