Бразилийн шигшээ багийн ахлагч Неймар дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчийн нэг билээ. Испанийн “Барселона” багаас Францын ПСЖ багт 222 сая еврогоор шилжсэн Неймар долоо хоногт 865 мянган еврогийн цалинтай. Бараг нэг сая ам.доллар гэсэн үг. Харин жилд 45 сая еврогийн орлоготой.
Ингээд түүний цалинг Монголын цалинтай харьцуулж үзье. Сард 800 мянган төгрөгийн цалинтай хүн жилд 9 сая 600 мянган төгрөг авна.
800 мянган төгрөгний цалинтай хүн Неймарын ганц жилийн орлогыг олох гэж 4430 жил зарцуулах тооцоо гарч байна. Өөрөөр хэлбэл та МЭӨ 2411 онд цалингаа хурааж эхэлсэн бол энэ жил Неймарын жилийн орлоготой тэнцэх байжээ гэсэн үг.
Энэ мэдээг ганц минут унших хугацаанд та 25 төгрөгийн цалин авсан бол харин Неймарын түрийвч энэ хооронд 105 мянган төгрөгөөр нэмэгджээ.
Сэтгэгдэл ( 2 )
Ирээдүйд Монгол хүүхдүүд дундаас од тамирчид төрөх байлгүй дээ. Сумогийн тэргүүлэгч аваргууд 1990 ээд онд хүршгүй хол санагддаг байсанг Монголчууд зүтгэвэл хүрч болдогийг сумочид , мөн олимпийн аваргууд Бадар-Ууган , Түвшинбаяр харуулсан. Манай Европод амьдардаг Монголчуудын хүүхдүүд эхнээсээ Европын хүүхдийн клубүүдэд тоглож байна. Монгол хүүхдүүд ирээдүйд Мбаппе, Роналдо, Зидан , Месси, Марадона шиг гарч ирнээ
Яаж амьдраад бгаан бэ хаха