Б.Хаянхярваа: Нэг дор хайртай долоон хүнээ алдсан ч зорилго минь намайг босгосон

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 01

Дэлхий дахинд, тэр дундаа Азийн улс орнуудад түлхүү хөгжих болсон төмөр урлалын чиглэлээр бүтээл урладаг монгол залуусын тухай мэдээлэл одоогоос гурван жилийн өмнө олны анхаарлыг татах болсон юм. Говь-Алтай аймгаас гаралтай залуус 2011 оноос эхлэн төмрөөр бүтээл урлах болсон бөгөөд анх морь, терминатор, чоно бүтээж,  монгол залуусын авьяас чадвартайг, хийж бүтээе гэсэн эрмэлзэл, тэмүүлэл дор нэгдэж чадвал ихийг бүтээж чадна гэдгийг харуулсан бүтээлч залуусыг уншигчидтайгаа дахин уулзуулъя.Монголдоо анхдагч төмрөн бүтээл урлаж, энэ урсгал, төрлийг үүсгэн байгуулсан залууг Б.Хаянхярваа гэдэг. Говь-Алтай аймгийн уугуул бөгөөд гэр бүлийн хамт нутагтаа мал маллаж, хөдөө аж ахуйн салбарт бизнес эрхэлдэг байжээ. Харамсалтай нь, хаврын тэр нэгэн хар өдөр их хэмжээний аадар орж, хөрсний нуралт үүссэнээс болж хайртай хоёрын хүүхэд гээд ойрын долоон хүнээ зуурдаар алдаж, эхнэртэйгээ хамт хоёулхнаа буурин дээрээ үлдсэн өр өвдөм амьдралыг тэр туулсан юм. “Хэдэн онд болсон үйл явдал гэдгийг нь ч санахыг хүсдэггүй. Болдог бол ой санамжаасаа устгамаар байдаг. Гэхдээ энэ явдал болсноор би өөрийгөө олж, хаана хэн байх вэ гэдгээ мэдрүүлэх, эцгийнхээ нэрийг гудайлгахгүй явах учиртай гэдгийг хатуу ойлгосон. Амьдралын шинэ зам хайж хот руу явсан” гэж тэр ярив.

Хайртай бүхнийхээ араас явчихмаар байсан ч хүн л болсон хойно амьдрах учиртай гэдгээ ухаарч, сөхөрч унасан ч сөрж чадсаныг нь үнэлэхээр аргагүй түүнээс зоримог, шийдэмгий байдал ажиглагдана. Б.Хаянхярваа хотод ирснийхээ дараа дуртай зүйлдээ цаг зарцуулж, хаягдал төмрийг дахин боловсруулан, бүтээл хийж эхэлжээ. Төмөр бол хаягдал биш гэдгийг ойлгуулахыг тэр хүссэн юм. Бидний яриа “Таван буудал”-д байрлах түүний ажлын байр болох гражид цаг гаруй үргэлжлэв. Маш хүйтэн. Өдөржин сууж, бүтээл хийх байтугай хэсэгхэн ярилцахад л бээрч даармаар. Гэхдээ энэ л өрөөнөөс бүтээлч залуусын олон урлал төрөн гарчээ. Тэд өмнөх бүтээлүүдийн нэг болох “Харийнхан” буюу “Predator”-ыг төмрийн хаягдал шиг болгочихсонд сэтгэл гундуу явдгаа ярив. Тэдний хийсэн “Predator” одоо Хүүхдийн ордны дэргэд байдаг бөгөөд хөлөнд нь байрлуулсан балиусыг хүн гараараа салгаж авах боломжгүй аж. Гэтэл балиусыг зориуд таслагчаар тасдан, сүйтгэж орхижээ. Энэ мэтчилэн цаг хугацаа, хөдөлмөр шингээж урласан бүтээлүүдэд нь хүндэтгэлгүй хандах хүмүүс цөөнгүй ажээ. Үргэлжлүүлэн тэдний ярианд анхаарлаа хандуулна уу.

Төмөр урлаачдын ДАРААГИЙН ТЭСРЭЛТ

-Ингэхэд та ямар мэргэжилтэй юм бэ, анх төмөр урлалыг яагаад сонирхох болов?

-Би янз бүрийн л зүйл хийж үзсэн. Яг тэр энэ гээд хэлбэл хэтэрхий их болчих байх. Хүсэл зорилготой байна гэдэг юугаар ч сольшгүй үнэт зүйл гэдгийг хэлмээр байна.  Намайг зөвхөн хүсэл зорилго минь тэр аймшигтай үйл явдлаас аварсан. Анх би зорилготойгоо хоёулхнаа байсан бол одоо сайхан хамт олонтой болж, том хэмжээний зургаа дахь бүтээл дээрээ ажиллаж байна.  Дүрслэх урлагийн сургууль  төгссөн дүү маань анх “Төмрөөр урладаг шинэ урлагийн төрөл байна, та оролдоод үзэх үү, танд тохирно” гээд санал болгож байсан. Интернетээр судалж үзлээ. Дэлхийн хүмүүс хийгээд байхад бид яагаад болохгүй гэж гэсэн сэдэл шууд л төрсөн. Түүнээс хойш олон удаа баг бүрдүүлж, залуучуудтай хамтран ажиллах гэж үзсэн. Харамсалтай нь, хараахан миний хүссэн баг бүрдэж өгөөгүй.  Харин ”Уухай”  Монгол нэгдлийн залуустай нэгдсэнээр би хамт олон гэж чухам юу болохыг, хүний амьдралд ямар гоё халуун дулаан оч бэлэглэж болдгийг ойлгосон.

-“Уухай” нэгдлийн залуустай хэдэн оноос хойш хамтарч байгаа вэ?

-Би их ганцаарддаг байсан. Монголдоо хийж бүтээе гэсэн их хүсэл эрмэлзлэл байхад надтай хамтарч  ажиллах сэтгэлтэй залуус алга  гэж үү гээд л их гайхдаг байлаа. 2017 онд фэйсбүүкээс “Уухай” нэгдлийн залуусын бичлэгийг  хараад, сэтгэл догдлоод очиж уулзсан. Одоо бол бид жаргал, зовлонгоо хуваалцсан сайхан ах дүүс болоод явж байна.

-Бусад улс орнуудын хувьд төмөр урлал хэр хөгжиж байна, манай  хувьд тэр хэмжээнд дөхөж очих боломж хэр байдаг юм бол?

-Хөрсийг хордуулдаг хүчин зүйлд усны бохирдол ордог. Түүний дараа металлын хаягдал ордог юм билээ. Төмөр урлал бол байгаль хамгаалах урлаг юм. Хуванцар сав хэдэн зуун жилийн дараа ч гэсэн байгальд шингэдэг бол төмөр хэзээ ч байгальд шингэдэггүй. Тийм учраас дэлхий нийтэд энэ мессэжийг өгөх зорилгын үүднээс энэ урлагийг хөгжүүлсэн түүхтэй. Азийн орнууд дундаа Тайландад түлхүү хөгжсөн гэж хэлж болно. Улсаас нь тоног төхөөрөмжөөр хангаж, маш том төмрөөр урласан бүтээлүүдээр хүрээлсэн парк хүртэл байгуулсан байдаг. Бидний хувьд өөрсдийн хобби, хүслээр явж байгаа учир жилдээ цөөн хэдхэн бүтээл л урладаг. Хэрвээ бидэнд хангалттай орчин нөхцөл бүрдчих юм бол сэтгэл, чадамж, няцахгүй, ухрахгүй тэмүүлэл байна. Дэлхийд өрсөлдөх хэмжээнд гэсэн үг.

-Энэ чиглэлийн бүтээл туурвихад хүндрэл бэрхшээлтэй тал юу байна вэ?

-Жишээ нь, янгир хийлгэе гэсэн захиалга орж ирэхэд бид энэ янгирыг 10 саяар үнэлнэ. Гэтэл  “За, та нар тэгвэл 15 саяар үнэлнэ гэж хэлээрэй” гэдэг. Таван саяыг нь яах билээ гэхээр зуучилж өгсөн хөлсөндөө бид нар авна” гэх маягийн зүйлс гардаг. Дэмжиж байгаа юм шиг хэрнээ хумслаад байна шүү дээ. Эргээд тэр мөнгө нь орж ирэх гэж маш их асуудал болдог. Бидний бүтээл бол зураад л гараад ирдэг зүйл биш, төмрөөр урлал хийнэ гэдэг шал өөр зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй байгаа юм.  АСЕМ-ийн үеэр бид “Predator” бүтээлээ хийсэн юм. Хотын захирагчийн Ажлын албанаас дуудаж уулзаад, цаашдаа хамтарч ажиллах гэрээтэйгээр тэр бүтээлийг авч, АСЕМ-ийн зочид явах чиглэл буюу төв маршрутаар нь Хүүхдийн паркийн өмнө байрлуулж байсан юм. “Predator”-ын үнэлгээ нь зах зээлийн үнээр 30 сая төгрөг болсон. Тэгэхэд хамтарч ажиллана гэж тохирсон хүмүүс “Та нарт 10 сая төгрөг өгөх боломжтой болчихлоо. Хот үхсэн хүний хөшөөгөөр дүүрээд байна. Уран бүтээлч сэтгэлгээтэй болгомоор байна, та бүхэнтэй хамтарч ажиллая”  гэхээр нь итгээд хоёр дахин хямд үнээр өгсөн. Удалгүй Засаг дарга солигдсоноор бидний төлөвлөгөө нурсан гэх үү дээ. Хэрвээ бид “Predator”-аа зарж, санхүүжилтийнхээ суурийг босгосон бол ажлын байртай, дараагийн хийж бүтээх зүйлийнхээ суурийг тавьчихсан байх байлаа. Дараа нь түүнийг давсан бүтээл хийж байж дахин гарч ирэх шаардлага гарсан л даа. Ингээд нэлээд юм болж байж дараагийн бүтээл болох “Чопер”-оо хийсэн. Хэчнээн хүний зүрх сэтгэл шингэсэн, ямар ур ухаан шаардаж бүтсэн, хэдий хугацааг зарцуулсан гэдгийг үнэлж ойлгохгүй байх үед сэтгэл дундуур л явдаг.

-Төмрөөр нэг бүтээл урлахад ямар шаардагдах вэ. “Чопер” дээр гэхэд хэдэн хүн ажиллаж байна вэ?

-Өмнө бол гурвуулаа ажилладаг байсан. Одоо хэдэн залуус сэтгэл зүрхээрээ нэгдээд ажиллаж байна. “Чопер”-оо  монголжуу харагдах ёстой гэдэг үүднээс хуяг дуулга хүртэл хийж байгаа. Унаад явж байгаа хүн, хүлэг, өмссөн зүүснээс нь тэр чигтээ Монгол үнэртэж байх ёстой гэж үзсэн. Гадаадын чоперчид ихэвчлэн араг яс зэрэг билгэдэлтэй байдаг бол яагаад Монголынх өөр байж болохгүй гэж. Ингэж ярилцаад “Бөртэ чоно-Гоо марал” гэсэн нэр өгсөн.  “Бөртэ чоно-Гоо марал” тэнгис далайг гаталж, Улаанбаатарын замаар салхи татуулан давхив гэсэн санаа гаргахыг хүссэн. Үүнийг хараад монгол залуус омогшдог байгаасай гэж бодож урласан.

-Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх зээл, санхүүжилт хөөцөлдөж үзсэн үү?

-Дараагийн бүтээлийнхээ санхүүжилтийг олох гэж банк, ЖДҮ гээд яваагүй газар байхгүй. Бичиг, цаас бүх зүйлийг нь хөөцөлдөөд явсан боловч ерөөсөө олдоогүй. Яг хийж бүтээж байгаа залуучуудаа дэмжсэн, хөрсөн дээр буусан, бодитой дэмжлэг байдаггүй юм билээ. ЖДҮ-ээс зээл авахын тулд бид ардаа заавал өндөр дээд албан тушаалтан таньдаг байх ёстой юм шиг байгаа юм. Залуучуудыг хийж бүтээхгүй байна, талбайд гарч жагссангүй л гэдэг. Яг үнэндээ залуучууд чимээгүй хөдөлмөрлөж байхад тэднийгээ дэмжихгүй байна шүү дээ. Сэтгэл зүрх, оюун санааны хувьсгал хэрэгтэй байна гэж хардаг.

-Тэгвэл дэлхий нийтэд танигдахын тулд ямар гаргалгаа байгаа гэж харж байна?

-Тоног төхөөрөмж, ажлын байр байхад дэлхийд өрсөлдөх хэмжээнд хүрч болно. Бид зүгээр мөнгө нэхдэггүй. Хийсэн бүтээлүүдийг минь үнэлдэг бодит үнэлэмжээр нь худалдаад аваач ээ гэж хүсдэг. Ингээд ирвэл  бид ажлын байр, тоног төхөөрөмж, бүх зүйлээ өөрсдөө босгочихож чадна. Хаана төмөр урлал хөгжиж байна түүгээр нь улсын хөгжлийг ч тодорхойлж болдог юм билээ. Ихэнхдээ бидний бүтээлийг доош нь хийж, хямдруулах гэсэн өнгө аястайгаар ханддаг. Гэхдээ манай бүтээлийг дэлхийд үнэлэгдэх хэмжээнд урласан байна гэдгийг ойлгож, үнэлдэг хүмүүс бий.

-Төмрөө хаанаас авдаг вэ?

-Бид бүтээл хийхийнхээ хажуугаар төмөр худалдаалж байгаа хүмүүст туслахыг хүсдэг. 100 төгрөгөөр авах байсан төмрийг 1000 төгрөгөөр авдаг ч юм уу. Хэн ч хэрэглэхгүй байгаа зүйлийг дахин ашиглаж байгаа нь чухал юм. Санаж байна уу, 2017 онд хийсэн “Хар азарга” бүтээлийг ОХУ-ын сэтгүүлүүд ихэд онцолж байсан даа. Одоо тэр бүтээл Ар гүнтэд буюу Монгол Улсын Тод манлай уяач н.Алтангэрэлийн жүчээнд байдаг.

“Уухай” нэгдлийн үүсгэн байгуулагч У.Мөнхгайхамшиг: Манай залуус “The Hu” хамтлагийн хүннү дээлийг урласан

-Надад төгссөн сургууль, эзэмшсэн гадаад хэл гэхээр зүйл байхгүй. Хүн болгонд өөрийн гэсэн ертөнц байдаг даа. Тэр ертөнцөд давуу болон дутагдалтай тал байдаг. Бид түүнийгээ л олж хардаггүй. Би монгол өв соёл, дархлаа гэсэн сэдвээр илтгэл тавьдаг. “Уухай” бол залуучуудын сэтгэлийн нэгдэл гэж хэлж болно. Ямар нэгэн зүйлийг нэгтгэхэд чадвартай байна уу, мундаг байна уу, ямар сургууль төгссөн бэ гэдэг огтоос хамаагүй. Бүгдээрээ сэтгэлээрээ нэгдэх нь чухал. Танд байгаа зүйл надад байхгүй, надад байгаа зүйл танд байхгүй учраас бие биенээсээ суралцахад л болно. Байгаа байгаа бүхнээ л нэгтгэе гэсэн үг. Залуучуудыг шинэлэг, тэмүүлэлтэй болгож, Монголынхоо төлөө хийж бүтээж байгаа гэдгээ түгээн дэлгэрүүлье гэсэн хүсэлтэй хүмүүс нэгдсэн гэж ойлгож болно. “Уухай” нэгдлийн залуус морин хуурын хичээл, биелгээ, уртын дуу, хөөмий, монгол бичиг, харваа, ургийн бичиг хөтлөх хичээл, дээл хувцас урлах талаар сургалт явуулдаг. Сонирхуулахад, манай залуус “The Hu” хамтлагийн монгол дээлийг урласан. Хамтлаг одоо маш амжилттай уран бүтээлээ туурвиж байна. Залуус нэгдэж чадвал энэ мэтээр амжилтад хүрнэ гэж хардаг.

Механик инженер Н.Нямбаяр: Хүсэл зорилго маань төмөр урлал руу хөтөлсөн

-Би 2012 онд ШУТИС-ийн хартяа Механик инженерийн сургуулийг төгссөн. Төгссөнөөсөө хойш сургуульдаа багшилж байгаад “Оюутолгой”, “Тавантолгой”,  “Энержи ресурс” зэрэг компаниудад ажиллаж байсан. Гэхдээ Монголдоо ямар нэгэн зүйл хийж бүтээе гэсэн хүсэл зорилго маань намайг төмөр урлал руу хөтөлсөн.

 

 

 

 

ЗУРГИЙН ЦОМОГ

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Dawaasuren (202.126.89.113) 2020 оны 05 сарын 06

Sain bna uu Duu mini bayr hurgie . Ta nartaa amjiltin deediig husie. Duu mini gaihamshigtai hobor abiyastai yum bna . Ihiig hiij buteegere.

0  |  0
зочин(124.158.109.140) 2019 оны 05 сарын 03

мундаг! дэмжээд өгөөрэй !

0  |  0
Зочин(66.181.184.243) 2019 оны 05 сарын 03

Үнэхээр чадварлаг авьяастай юмаа. Амжилт хүсье

0  |  0
Хэн нэгэн(66.181.161.108) 2020 оны 05 сарын 07

Болж байна бүтээж чадаж байна та нартаа ажилд нь амжилт хүсэе

1  |  0
bbb(66.181.161.77) 2019 оны 05 сарын 02

ajil88n.amjilt

0  |  0
Болор(103.57.93.138) 2019 оны 05 сарын 03

Ийм сайхан сэтгэлийн тэнхээтэй хийж бүтээе гэсэн хүмүүстээ ждү нь харамгүй өгөөсэй ард түмнээ дэмжээсэй

4  |  0
Booov(202.9.43.90) 2019 оны 05 сарын 01

Demjeed uguusei

0  |  0
hh(64.119.18.57) 2019 оны 05 сарын 01

фейсбүүк, коментийн алуурчид байгалийн гамшигт өртөж нас барсан хүмүүсийг гаднын нөлөөтэй гэж хуцаж мэдэх л юм!!!

0  |  0
Adilhan(64.119.26.206) 2019 оны 05 сарын 04

Mundag yma bi harah bolgondo baharhaj yvdag bsiin... iim l humuust ЖДҮ ogoosei.. amjilt husie

1  |  0
иргэн(202.126.89.84) 2020 оны 05 сарын 07

ямар их алдаатай юм бэ. ийм гоё хүний матёриалыг гоё бие л дээ. эхэлчихсэн байх юм. редактор байдаггүй юм уу хаашаа ийн

2  |  0
zochin(202.9.42.241) 2019 оны 05 сарын 01

мундаг юмаа

0  |  0
Уншигч(82.13.104.151) 2019 оны 05 сарын 02

Уг нь ийм л сэтгэлтэй зүтгэлтэй бас чадвартай залуусаа сайн дэмжиж өгөх хэрэгтэй бгаан даанч харамсалтай нь тэхгүйм даа..ийм хүмүүс ёостой л бор зүрхээрээ мачийдаг...гэтэл юу ч чадахгүй мэдэхгүй дээрээс нь худалч хулгайч зусарч бялдууч хүн чанаргүй амьсгаанууд л байж боломгүй хүртэх ёсгүй бүхнийг хүртээд явдаг...хэзээ нэг зөв голидрогтоо орохыг чөтгөр л мэдэх байхдаа

2  |  0
Уншигч(82.13.104.151) 2023 оны 02 сарын 03

Уг нь ийм л сэтгэлтэй зүтгэлтэй бас чадвартай залуусаа сайн дэмжиж өгөх хэрэгтэй бгаан даанч харамсалтай нь тэхгүйм даа..ийм хүмүүс ёостой л бор зүрхээрээ мачийдаг...гэтэл юу ч чадахгүй мэдэхгүй дээрээс нь худалч хулгайч зусарч бялдууч хүн чанаргүй амьсгаанууд л байж боломгүй хүртэх ёсгүй бүхнийг хүртээд явдаг...хэзээ нэг зөв голидрогтоо орохыг чөтгөр л мэдэх байхдаа

3  |  1
зочин (124.158.108.79) 2019 оны 05 сарын 03

Амжилт хүсье Өөрөө өөрийгөө ялан дийлсэн нь их таалагдлаа Зовлонг сөрж амьдрах ёстой шүү

2  |  0
Bayaraa(202.126.88.46) 2023 оны 02 сарын 02

Aviyaslg duu nartaa ylam ih yran buteel hiij delhiid MONGOLIINHOO neriig gargah, yran buteeliin undur amjilt husie.

1  |  1
Top