Автобус Зил-131 автомашины чиргүүл мөргөж, хоёр хүний амь хохирчээ

2019 оны 05 сарын 01

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутаг Бумбатын ам гэх газар өнгөрсөн шөнө /2019.05.01/ Улаанбаатараас Увс аймгийн Улаангом хотын чиглэлд явж байсан зорчигч тээврийн автобус нь Зил-131 маркийн автомашины чиргүүлийг мөргөж хоёр хүний амь хохирсон харамсалтай хэрэг гарчээ. Мөн дөрвөн хүн гэмтсэн байна.

Осол Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас зүүн зүгт 22 км-ийн зайд болжээ. Автобус нийт 45 зорчигчтой явж байсан бөгөөд автобусны ээлжийн жолооч 57 настай эрэгтэй Б, зорчигч 16 настай эрэгтэй О нарын хоёр хүний амь хохирсон байна. Хэргийг Завхан аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
бодлын хулгайч(66.181.167.53) 2019 оны 05 сарын 13

МОНГОЛД АМЬД ЯВАХ БАТАЛГАА АЛГАААА. ӨДӨРТ ХЭД ХЭДЭЭРЭЭ ҮХЭХ ЮМ. ТЭНЭГ ЖОЛООЧ НАР НЬ ХОТООС ГАРАХААРАА ХУРДАЛДАГ, ТЭЭВРИЙН БАЙГУУЛЛАГУУД НЬ ПАРКАА ШИНЭЧЛЭДЭГГҮЙ ГАДААДЫН ХОГ АВЧИРЧ ӨНДӨР ҮНЭЭР ШАХДАГ_ ХҮҮХЭД ХӨГШИДГҮЙ ХОТЫН ДҮРМИЙГ БИЕЛҮҮЛДЭГГҮЙ ДУРТАЙ ГАЗРААРАА ЗАМ ХӨНДЛӨН ГАРДАГ ГЭЭД БАЙВАЛ ЭНЭ ОРОНД ЧИНЬ ХУУЛЬ ДҮРЭМ АЛГА. ЗӨРЧЛИЙН ХУУЛЬ ГЭЖ ШАЛ ТЭНЭГ ЮМ ГАРГАЧИХСАН _ ЯВГАН ЗОРЧИГЧИДОО ЖУРАМЛААЧЭЭ. ЗӨРЧИГДИДИЙГ БАРИАД 7-10 ХОНОГ ГУДАМЖНИЙ ХОГ ТҮҮЛГЭ ЯАДГИЙН

Top