ЗИНДАА 2019.05.01 | Өнөөдрийн онцлох ТАВАН СЭДЭВ

Админ | Zindaa.mn
2019 оны 05 сарын 01

#1  Б.УНДАРМАА ОХИНЫГ ХҮЧИРХИЙЛСЭН ГЭХ ЭТГЭЭД ЦУВРАЛ ХЭРЭГТЭН БАЙЖЭЭ

Сэлэнгэ аймгийн Жавхлант сумаас өнгөрөгч дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Б.Ундармаа гэх 9 настай охин алга болсноос хойш 17 хоног өнгөрч байгаа билээ. Өнгөрсөн хугацаанд охиныг орон даяар эрэн сурвалжилсны дүнд уг хэргийг үйлдсэн байж болзошгүй сэжигтэн этгээдийг нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс саатуулан, шалгаж эхлээд байна. Сэжигтэн этгээд нь 35-40 орчим насны эрэгтэй бөгөөд түүнийг Налайх дүүрэгт үйлдэгдсэн хүчингийн хэргийн сэжигтнээр анхлан саатуулсан байжээ. Дээрх этгээд өнгөрөгч дөрөвдүгээр сарын 20-ны өдөр 11 настай Н гэх охиныг хүчирхийлж, хэргийн газраас оргон зайлаад байсныг цагдаагийн алба хаагчид эрэн сурвалжилж саатуулсан байжээ. Улмаар сэжигтэн этгээд мөрдөн байцаалтын явцад 11 настай охиныг хүчирхийлсэн хэргээ хүлээн зөвшөөрснөөс гадна Сэлэнгэ аймагт бага насны охиныг хүчирхийлсэн гэдгээ мэдүүлжээ. 

ҮРГЭЛЖҮҮЛЖ УНШИХ
 

#2  Н.АЛТАНХУЯГ: С.ЭРДЭНЭ ГЭМТ БҮЛЭГЛЭЛИЙН ГАР ХӨЛ БОЛОХОО БОЛЬ

Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өнөөдөр /2019.05.01/ Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Н.Алтанхуяг “Би хэвлэл мэдээллийнхэнтэй уулзаж зарим зүйлийн талаар тодруулга хийх шаардлага гарсан юм. Гурван зүйл ярья гэж төлөвлөсөн. Нэгдүгээр намын даргын сунгаа, хоёрдугаарт АН-д юу болж байгаа тухай хэлэх ёстой. Цаашид бид юу хийх ёстой вэ гэдэг талаар санал хэлье. Төгсгөлд нь гүтгэлэгтэй холбоотой холбоотой асуудлаар мэдээлэл өгнө” гэж мэдээллийн эхэнд онцолсон.

ҮРГЭЛЖҮҮЛЖ УНШИХ
 

#3  ТАЛИЙГААЧ ӨВЧНӨӨ ДААЛГҮЙ АМИА ХОРЛОСОН НЬ ТОГТООГДЖЭЭ

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Дүүргийн нэгдсэн эмнэлгийн орчимд өнгөрөгч дөрөвдүгээр 26-ны өдөр 61 настай иргэн Ж гэгч толгойн тус газраа сумны шархтайгаар нас барсан хэрэг гарсан. Шалгалтаар амь хохирогч эрэгтэй хошууг нь тайрсан ТОЗ-8 маркийн буугаар өөрийгөө буудан хороосон нь тогтоогдсон бөгөөд уг хэргийн зэвсэг хэргийн газраас алдагдсан юм. Мөрдөн байцаах албаны Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн мөрдөгчид шалгалтын ажиллагаа явуулсны дүнд хэргийн газрын ойролцоогоос архины хамааралтай 41 настай эмэгтэй О гэгч бууг авч, Дарь-Эх орчимд байрлах хүнсний дэлгүүрт 6000 төгрөгийн архины барьцаанд тавьсан байсныг хураан авчээ. 

ҮРГЭЛЖҮҮЛЖ УНШИХ

#4  БҮС БА ЗАМ: СУПЕР НЭГДЛИЙН СУПЕР ТӨЛӨВЛӨГӨӨ

 

“Бүс ба зам”.  Дэлхийн “цагдаа” гэгдэх  АНУ-ын тодорхойлсноор шинэ цагийн колоничлол. Шинээр сэргэн мандаж буй социалист гэгдэх ОХУ-ын харж байгаагаар дэлхийн хөгжлийн шинэ гарц. Хөгжиж буй орнуудын харж байгаагаар олдож буй боломж. Судлаачдын үзэж буйгаар АНУ-ын эдийн засгийн давамгайллыг сөрөн гарах том нэгдэл. Чухамдаа аль нь ч бай XXI зуун азиудын, тэр дундаа Хятадын эрин зуун байхыг илтгэх мэт энэ нэгдэл аль хэдийнээ үр ашгаа өгөөд эхэлсэн. Өгч  эхэлсэн, улс орнууд ач холбогдол тавьж байгаа гэдгийг өнгөрсөн долоо хоногт болсон “Бүс ба Зам”-ын хоёрдугаар уулзалт бэлхнээ харууллаа. Энэ удаагийн уулзалтад Казахстан, Япон, Өмнөд Солонгос, ОХУ тэргүүтэй дэлхийн 40 гаруй улсын төрийн өндөр дээд албан тушаалтнууд оролцож, 100 гаруйн улсын төлөөлөл “Бүс ба Зам”-ын ирээдүйг хэлэлцсэн юм. Ази тивийг Африктай холбох том зорилготой “Бүс ба Зам” санаачилга Африк тивийн Кени, Этиопоос эхлээд Европ  тивийн Герман, Беларусь, Англи, Ази тивийн Индонези, Малайз, Монгол хүртэл дэлхийн 55 улс, цаашлаад дэлхийн 100 гаруй улсад шууд бус байдлаар хөрөнгө оруулаад байна. Дэлхийн банкны судалгаагаар “Бүс ба Зам” санаачилгад нэгдсэн улс орнуудын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл нь 0.1-0.5 хувьтай байгаа бол дэлхийн эдийн засагт шууд бус байдлаар 0.1 хувиар нөлөөлж байгаа гэх судалгаа гарчээ.

ҮРГЭЛЖҮҮЛЖ УНШИХ
 

#5  ХАКҮХО: ХЭЙСЭЙ ЭРИНД ХАРАМСАХ ЗҮЙЛ БОЛ КИСЭД УНАСАН ТЭР НЭГЭН ЯЛАГДАЛ

Өнөөдөр /2019.05.01/ Рэйва эриний эхний өдөр. Их аварга Хакүхо Токиод хэвлэлийн бага хурал дээр Хэйсэй үеэ эргэн дурслаа. Хакүхо “Шинэ банцүкэ дээр Рэйва гэсэн ханз бичээстэй байхыг хараад шинэ эрин эхэллээ гэдгийг жинхэнэ утгаар нь мэдэрлээ. Тэр ханзыг заагаад зургаа авахуулснаа хэзээ ч мартахгүй. Хэйсэй үед харамсмаар ганц зүйл байсан. Ёкозүна Фүтабаямагийн 69 дараалан ялсан амжилтад тун ойрхон ирээд унаж, дараалсан ялалт маань 63 дээр зогссон маань Хэйсэй үеийн ганц харуусал. 15 настайдаа Японд ирснээс хойш бүх амьдрал маань Хэйсэйд өнгөрсөн. Эзэн хааныг Бөхийн өргөөнд ирж бөх үзэхэд ялагдаж байгаагүйдээ баярладаг. Шинэ эрин Рэйвад шинэ Хакүхог та бүхэнд харуулах болно” гэж ярьжээ.

ҮРГЭЛЖҮҮЛЖ УНШИХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top