МОБАЙЛ ТВ: УУЛЫН МОДЫГ УРГАХГҮЙ БОЛ АЖЛАА ӨГӨХ “ТАНГАРАГ”-ТАЙ ДАРГА ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ҮҮ?
Хотын өнгө үзэмж, нийслэлийн иргэдийн тав тухтай байдалд нөлөөлөх, экологийн тэнцвэрийг хадгалах нэг хүчин зүйл бол яалт ч үгүй ногоон байгууламж. Харин энэ асуудал сүүлийн 2-3 жилийн хугацаанд хэн нэгний бизнес болж байна гэх хардлага олон нийтийн дунд байдаг. Учир нь, үе үеийн хотын удирдлагууд ойгоос зулзган модыг үндсээр нь сугалж, хотын гудамж талбайд ургуулна гэсэн “мөрөөдөл” тээсээр иржээ.
Нийслэлийн ногоон байгууламж, агаар, хөрс хариуцсан орлогч даргын хэлж байгаагаар уулнаас авчирч, тарьсан моддын үхэж байгаа шалтгаан нь хотын хөрсний бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрхий их, арчилгаа тордолгоо стандартын бус байдгаас шалтгаалдаг бололтой. Гэхдээ нийслэлийн агаарын бохирдол, хөрсний бохирдол бол хотын удирдлагуудын эрхлэх хүрээний ажил гэдгийг мартаж болохгүй.
Манай сайт хотын ногоон байгууламж, мод, бут, цэцэрлэгжүүлэлтийн талаар удаа дараа хөндөжирсэн. Өнгөрсөн өвөл Улаанбаатартын мод гялгар уутанд боолттой өвөлжиж байгааг сурвалжилж байв. Гэтэл 30 орчим сая төгрөгийн “ХАЛАМЖ” хүртсэн зулзган модод өнөөдөр хогийн цэг рүү ачигдахад ойрхон болжээ. Энэ мэтээр төсвийн мөнгийг үрэлгэн, тооцоо судалгаагүй зарцуулсаар байвал хэзээ хот шиг хот, улс шиг улс болох вэ? Бас уулын модыг ургахгүй бол ажлаа өгөх “тангараг” тавьсан дарга нар хэзээ хариуцлага хүлээх вэ гэдэг асуултыг ч энэ цаг үед дахин сануулахад илүүдэхгүй санагдана.
МЭДЭЭЛЛИЙН ДЭЛГЭРЭНГҮЙГ МОБАЙЛ ТВ-ЭЭС ҮЗНЭ ҮҮ!
Сэтгэгдэл ( 2 )
Uuliin mod Ulaanbaatart urgahgyi be yamar mod urgah talaar standart batalsan baigaa 2011 ond . Ene standartiig murduj ajillahiig darga nar hyseegyi yagaad gevel tedend ashiggyi byr mod tarih nereer heden zuun sayaar ni idehiig hysdeg albaar urgaj baigaa modiig ogtolj hayahiig yyreg bolgodog tegeed dahiad mod tarih gej mungu iddeg yum Gantumur bol modnii aluurchin mod tarih nereer asar ih mungu ugaaj bgaa
s, batbold , gantumur nartay kharyutslaga toots