“Мөнхөд дурсагдах дайчид” жагсаалд ойр дотны хүмүүсийнхээ хөргийг барьж оролцох боломжтой

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 02

Аугаа их Эх орны дайны ялалтын 74 жил, Халх голын ялалтын 80 жилийн ойн хүрээнд энэ сарын 9-нд “Мөнхөд дурсагдах дайчид” (Үхэшгүй мөнхийн хороо) хүндэтгэлийн явган жагсаал болох гэж байна. Жагсаал тавдугаар сарын 9-ний 9:30 цагт эхлэх аж. Явган жагсаал Офицеруудын ордоны өмнөх “Монгол ард” эскадрилын хөшөөнөөс маршал Г.К.Жуковын хөшөө гэсэн маршрутаар явна.

“Мөнхөд дурсагдах дайчид” жагсаалд Халх голын дайн, Аугаа их Эх орны дайны ялалтад хувь нэмрээ оруулж явсан ойр дотны хүмүүсийнхээ хөргийг барьж оролцох боломж бүх хүнд нээлттэй гэнэ. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг 88111619, 94226008 дугаараас авах боломжтой аж.

“Үхэшгүй мөнхийн хороо” нь Дэлхийн II дайны аймшигт үеийг даван туулсан өвөг дээдсийнхээ гэгээн дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор байгуулдаг олон улсын иргэний эх оронч хөдөлгөөн юм.

Энэхүү хөдөлгөөний орчин үеийн хэлбэр нь 2012 оны тавдугаар сарын 9-нд “төрөн мэндэлжээ”. 2018 онд ОХУ-д энэхүү хөдөлгөөнд оролцогчдын тоо 10 саяас дээш гарсан бол хилийн чанадад нэг саяас давж, 80 гаруй улс орныг хамарчээ.

“Үхэшгүй мөнхийн хороо” нь олон нийтийн, ашгийн төлөө бус, улс төрөөс ангид, төрийн бус иргэний санаачилгын хэлбэртэйгээр зохион байгуулагддаг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu