Олимпын өдрийг угтсан буухиа гүйлтийн тэмцээн зохион байгуулагдлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 02

Монголын үндэсний олимпын хорооноос орчин үеийн олимпын хөдөлгөөн мэндэлсний ойн баярт зориулж, спорт, олимпизмын үзэл санааг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх олон талт арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай билээ.

Өнөөдөр /2019.05.02/ МҮОХ, Монголын хөнгөн атлетикийн холбооноос хамтран энэ жилийн Олон улсын олимпын өдрийг угтсан эхний арга хэмжээ болох "Буухиа гүйлт - 2019" тэмцээнийг "Сүхбаатар"-ын талбайд зохион байгуулав.

Нээлтийн ёслолд МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, МХАХ-ны Ерөнхийлөгч, УИХ-ын Гишүүн Л.Болд, Нарийн бичгийн дарга, МҮОА-ын Ерөнхийлөгч Ч.Зоригтбаатар, БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын газрын дарга Э.Мөнхбилэг нар оролцож, тамирчдад амжилт хүсэв.

Буухиа гүйлтийн тэмцээнд аймаг, дүүргийн төлөөлөл өсвөрийн шилдэг тамирчдаас бүрдсэн нийт 40 гаруй багийн 300 гаруй тамирчид оролцсон бөгөөд, дүүргийн Олимпын зөвлөлүүдээс Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил сэдэвт болзолт уралдааны хүрээнд тус тэмцээнд багууд оролцуулсан нь онцлог байв.

"Буухиа гүйлт" тэмцээнийг жил бүр Монголын үндэсний олимпын хорооны нэрэмжитээр Олон улсын олимпын өдрийг угтаж, хүүхэд багачууд, олон нийтэд спорт, олипизмыг сурталчлах арга хэмжээ болгон зохион байгуулахаар шийдвэрлээд байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top