МОБАЙЛ ТВ: АТГ-ын шинэ дарга нар ажлаа хаанаас эхлэх вэ?

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 03

УИХ-ын 2019 оны тавдугаар сарын 2-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх заалтыг үндэслэн Зандраагийн Дашдавааг Авлигатай тэмцэх газар /АТГ/-ын даргаар, Жанжаагийн Батсайханыг Авлигатай тэмцэх газрын дэд даргаар тус тус томиллоо.

АТГ-ын дарга З.Дашдаваа нь эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр цолтой. Хэнтий аймгийн Цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэгч, эрүүгийн төлөөлөгч, Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч, Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтэст Эрүүгийн тасгийн дарга, дүүргийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст Эрүүгийн тасгийн дарга, Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтэст тасгийн дарга, хэлтсийн дарга, Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн захирал, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дарга, Цагдаагийн ерөнхий газрын Дэд даргаар ажиллаж байсан.

АТГ-ын дэд дарга Ж.Батсайхан нь хуульч мэргэжилтэй, хууль зүйн ухааны доктор цолтой. Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд даргаар тус тус ажиллаж байсан.

Өчигдөр /2019.05.02/ албан ёсоор ажлаа хүлээж авсан АТГ-ын шинэ удирдлагууд ажлаа юунаас эхлэх вэ? Энэ талаар тодрууллаа. 
 

ДЭЛГЭРЭНГҮЙГ МОБАЙЛ ТВ-ЭЭС ҮЗНЭ ҮҮ!
 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
үнэн хаана байна(66.181.164.239) 2019 оны 05 сарын 06

ХҮЧНИЙ ХАРЬЦААГ ХАРАХ БАЙХ. ГЭХДЭЭ МОНГОЛД ШУДРАГА ЁС ГЭЖ ЮУ ХЭЛЭЭД БАЙГААГ НЭГ ҮНЭЛЭХИЙГ ОРОЛДВОЛ САЙНСАН. ДАРАА НЬ ГЭМТ ХЭРЭГТЭН ГЭМЭЭ ҮҮРЭХ ЁСТОЙ ГЭДГИЙГ МӨРДЛӨГ БОЛГОВОЛ АЖИЛ ИХ БАЙНАА.

0  |  0
Ene 2 ih naidvar kkk(115.171.244.70) 2019 оны 05 сарын 05

ATG -iin shine darga nariig ajlaa haanaas ehlehed irged biz sanaa zovood yaahav dee. Eronhiilogch zagaad ogchino doo. Alband tomiloh sanaachilaga gargaj tomiluulson huniihee ugeer yavah uu?! Huu;ia barij golchoor handaj shudraga esoo deedeleh uu gedgiig harah uldlee dee

0  |  0
Ene 2 ih naidvar kkk(115.171.244.70) 2019 оны 05 сарын 05

ATG -iin shine darga nariig ajlaa haanaas ehlehed irged biz sanaa zovood yaahav dee. Eronhiilogch zagaad ogchino doo. Alband tomiloh sanaachilaga gargaj tomiluulson huniihee ugeer yavah uu?! Huu;ia barij golchoor handaj shudraga esoo deedeleh uu gedgiig harah uldlee dee

0  |  0
Top