ОРХОН: Тангараг өргөсөн мөрдэстнүүд чуулж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 03

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлдэг “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ноос Орхон аймагт “Мянган мөрдэстөн” чуулга уулзалтыг зохион байгуулж байна. Чуулга уулзалтад орон нутаг дахь төрийн цэргийн байгууллагын алба хаагчид, тэтгэвэр, чөлөөнд байгаа буй ахмадууд болон орон нутгийн удирдлагууд оролцож, “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны салбар зөвлөлийг Орхон аймагт байгуулах юм.

Төр-нийгмийн түншлэлийн хүрээнд Монгол Улсын аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий төрийн цэргийн байгууллагуудын алба хаагчид, тэтгэвэр, чөлөөнд буй ахмадууд, нийгмийн хариуцлагаа дээдэлсэн байгууллага, иргэд нэгдэж , “Монгол цэргийн нэгдсэн холбоо” нийгэмд үйлчлэх ТББ байгуулсан.  Төрийн хууль, хүчний мэргэжлийн    30 гаруй байгууллагыг нэгтгэсэн тус холбоо улс төрөөс ангид, нийгэмдээ хандсан ажил, үйлчилгээ явуулах эрхэм зорилго, зорилтуудыг дэмжих ажлын хүрээнд үйл ажиллагаан чиглэгддэг.  Тэдний хувьд Монгол хүмүүн бүрт жинхэнэ эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэн суулгах нөлөөллийн ажиллагааг хийж, Монгол эх орноо хайрлан хамгаалах, түүний төлөө хүчин зүтгэх чанартай эх оронч зүрх , сэтгэлийг утгаар нь дэлгэрүүлэн үндэсний үзэл, тусгаар тогтнолын үнэ цэнийг мэдрүүлэхийг зорьдог байна.

“Мянган мөрдэстөн” чуулганд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Энх-Амгалан, зөвлөх Л.Алтангэрэл, Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны нарийн бичгийн дарга, бэлтгэл дэслэгч генерал Ц.Тогоо, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, дэслэгч генерал Д.Даваа, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа З.Дашдаваа зэрэг төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлага оролцож байгаа юм.

“Монгол цэргийн нэгдсэн холбоо” нь анхны чуулганаа төрийн ордноо зохион байгуулж байсан бол, удаах ажлаа “Үндэсний санах ой” хэлэлцүүлгийг эрдэмтэн , судлаачдыг оролцуулан өнгөрсөн сард зохион байгуулсан юм. Энэ удаагын арга хэмжээ нь холбооныхоо салбарыг Эрдэнэт хотод байгуулан , улмаар салаалуулан бүх аймаг сумдад байгуулах төлөвлөгөөтэй аж. Эх орны төлөө зүрхээ өгсөн, тангараг өргөсөн эрхэм хүмүүн болгон энэ холбоонд нэгдэж, нэгдэхээр дэмжиж байгаа нь “Монгол цэргийн нэгдсэн холбоо” хэмээх агуу хүчирхэг байгууллага Монгол орныхоо төлөө хүчин зүтгэхээр төрөн гарч ирж байгаа нь бахархууштай.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.212.118.107) 2019 оны 05 сарын 03

Тангараг өргөснөө таргааш нь мартдаг хүмүүс юу ярилцдаг бол?

0  |  0
Top