“ONE Championship” холбоо Азид дэглэм тогтооно

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 03

Сингапурын холимог тулааны “ONE Championship” холбоо сүүлийн үед ихэд хүчирхэгжиж байгаа билээ. Япон, Өмнөд Солонгосын хуучин холбоодыг бут ниргэж, Ази тивийн шилдэг тамирчдыг эгнээндээ нэгтгээд байгаа тус холбоо Азид шинэ дэглэм тогтоохоор шаргуу ажиллаж байна. Саяхан тус холбоо тамирчдын бие төлөөлөгч нарт тавих шинэ шаардлагаа танилцууллаа.

Үүнд:

Тулаанчдын бие төлөөлөгч нь Ази тивд доод тал нь нэг жил амьдарсан байх ёстой. 

Шүүхээр шийтгэгдэж байгаагүй, гэмт хэрэгт холбогдож байгаагүй байх.

Тамирчидтай шүүхээр заргалдаж байгаагүй байх.

Холимог тулааны ертөнцөд арваас доошгүй жил ажилласан байх.

Их дээд сургууль төгссөн байх ёстой гэсэн шаардлагууд тусгагджээ. Эдгээр нөхцлийг биелүүлээгүй бол тус холбооноос тухайн төлөөлөгчтэй харилцахгүй гэдгээ зарлажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top