"ТОКИО-2020" олимпын үеэр "MONGOLIA HOUSE" ажиллана

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 03

Монголын Үндэсний Олимпын Хорооны Тэргүүн дэд ерөнхийлөгч, "Токио-2020" олимпын наадамд оролцох Монголын багийн ахлагч Б.Баттүшиг Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд, бүрэн эрх элчин сайд, ноён Такаока Масатотай өнөөдөр /2019.05.03/ уулзлаа.

Уулзалтаар хоёр орны спортын хөгжил, хамтын ажиллагааны талаар санал солилцож, "Токио-2020" Олимпийн наадмын үеэр Токио хотноо Монгол улсын соёл, ёс заншил, спорт, олимпизмийн түүхэн замналыг олон нийтэд сурталчлах "Mongolia House" байгуулан ажиллахыг төлөвлөж  буйг дурдаад, хамтран ажиллахыг хүслээ гэж МҮОХ-ноос мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top