Үндэсний соёл амралтын хүрээлэн ЗУНЫ НЭЭЛТЭЭ хийлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 04

Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу хүүхдийн парк зун цагийн нээлтээ хийлээ.  /2019.05.02/ Одоо хүүхдийн парк өдөр бүр 11:00-22:00 цаг хүртэл ажиллана. Мөн улирлын нээлтийг тохиолдуулан тавдугаар сарын 4, 5, 6-ны өдрүүдэд бүх тоглоом 50% хямдралтай байх аж.

Өнгөрсөн жилээс эхлэн парк руу ороход 1000 төгрөгийн хураамж төлөхгүйгээр нэвтрэх боломжтой болсон бөгөөд бүх тоглоом 5000 мянган төгрөгийн үнэтэй. Парк 22 тоглоомтойгоос галзуу хулгана, завь хоёр одоогоор ажиллахгүй байгаа ба тавдугаар сарын сүүл гэхэд хэвийн үйл ажиллагааг хангана гэлээ. 

НЭЭЛТИЙН ХӨТӨЛБӨР

-Хүүхдийн жүжиг

-Циркийн үзүүлбэр

-Хүүхэлдэйн жүжиг

-Хөгжилтэй тэмцээн уралдаан

-Амьд хөгжмийн тоглолт

Ажиллах цагийн хуваарь: Өдөр бүр

Дашрамд сонирхуулахад, Үндэсний соёл амралтын хүрээлэнг анх 1965 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдрийн шийдвэрээр Нийслэл Улаанбаатар хотын хүүхэд, залуучуудын дунд соёл хүмүүжлийн ажлыг өргөн зохион, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөж байх зорилгоор “Хотын соёл амралтын парк” нэртэйгээр байгуулжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top