Ой, хээрийн түймрээс сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 05 сарын 04

Нийслэлийн онцгой байдлын газрын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд дүүргийн ногоон бүсэд  явганаар буюу машинтайгаар зорчигчдын хөдөлгөөнийг хязгаарлан, ухуулга сурталчилгаа хийж, аж ахуйн нэгж, байгууллагуудад хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна. Сүхбаатар дүүрэг нь 20,8 мянган га нутгийг эзлэн оршдог бөгөөд 15,3 га ойн сан бүхий газар нутагтай. Ойн сан бүхий нутагт 15 дугаар хороо Архустай, Зуунмод, 19 дүгээр хорооны Гоодой, Шаргаморьт, Хуурай мухар, Баянбулаг, Хандгайт, Хандгайтын богино,  Санзай, 20 дугаар хороо Бэлх, Сэлх, Сэлбийн амуудын сав газрууд багтдаг байна.  Ойн сан бүхий нутагт  130 аж ахуйн нэгж, байгууллага, 8870 гаруй айл өрх амьдардаг.

Мөн ой, хээрийн түймрийн эрсдэлийн эрсдэлийн түвшинг тодорхойлоход тус дүүргийн 9 хувь нь “маш өндөр”,  55 хувь нь  “өндөр” гэсэн үнэлгээ гарчээ.

Тиймээс дүүргийн Засаг даргын 2019 оны “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар авах арга хэмжээний тухай” А/123 дугаар захирамжийн хүрээнд Бэлх, Сэлх, Гоодой, Баянбулаг, Санзай, Шарга морьт, Хандгайтын амуудад сэрэмжлүүлэг самбаруудыг шинэчлэн байршуулж, урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг хүргэн, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байнагэж НОБГ-ын СБД-ийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top