Вьетнамын гоо эмэгтэй ДЭЛХИЙН МИССИС боллоо

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 05

Бямба гарагт /2019.04.04/ “Дэлхийн миссис 2019” буюу дэлхийн хамгийн гоо үзэсгэлэнт гэрлэсэн бүсгүйг тодруулах сүүлийн шалгаруулалт АНУ-ын Лас Вегас хотноо боллоо.

Тус тэмцээнд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 40 гоо бүсгүй оролцож, Вьетнамын миссис Женнифер Ли тэргүүлж, дэлхийн хамгийн гоо гэрлэсэн эмэгтэйн титмийг зүүлээ.

Хоёрдугаар байрт Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс, гуравдугаар байрт Малайзын бүсгүйчүүд оржээ.

Монгол Улсыг төлөөлж оролцсон "Mrs Mongolia World" шалгаруулалтын үндэсний ялагч А.Дэлгэрцэцэг шилдэг зургаад багтлаа. Дөрвөн хүүхдийн ээж тэрбээр "Алдарт эх" одонтой.

Шилдэг зургаад мөн АНУ, Украины гоо бүсгүйчүүд багтсан бол шилдэг 12-т Бельги, Англи, Израиль, Швед зэрэг орны үзэсгэлэнт эхнэрүүд шалгарчээ.
 

Шилдэг зургаад багтсан бүсгүйчүүд

Шилдэг 12-т багтсан бүсгүйчүүд

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.21.108.245) 2019 оны 05 сарын 05

Ene delhiin miss busgui trangender yum bish uu

0  |  0
Top