Хабибийн аав ОХУ-ын чөлөөтийн шигшээд зөвлөх боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 05

UFC холбооны аварга, холимог тулаанч Хабиб Нурмагомедовын аав, дасгалжуулагч Абдулманап Нурмагомедов ОХУ-ын эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн шигшээ багийн зөвлөхөөр ажиллах болжээ.

"Octagon-TV“ сувагт ярилцлага өгөхдөө тэрбээр “Эмэгтэйчүүдийн шигшээ багт манай найзууд ажилладаг. Би тамирчдад жин хасахад нь туслаж, тэсвэр хатуужил суулган, биеийн бэлтгэлийг хариуцна. Манай эмэгтэйчүүдийн шигшээ багт яг л ийм чанар дутагдаж байна. Би бөхчүүдтэй ярилцсан. Шигшээ багт барилдаан хариуцсан дасгалжуулагч нар бий. Миний хувьд биеийн бэлтгэл, дасгалд анхаарлаа хандуулна” гэж хэлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top