Мэргэжлийн сүмогийн их аварга Асашёорюү энэ сарын 3-нд Акита мужийн Одатэ хотод болсон акита нохойны баярт оролцлоо.
Акита нохойг хамгаалах нийгэмлэгээс их аваргад өнгөрсөн жил Масао хэмээх нохой бэлэглэж байсан билээ. Харин энэ удаад тус холбооны тэргүүн Эндо Такаши Масаод “сүйт бүсгүй” болгон “Сакүра” гэдэг гөлөг бэлэглэсэн байна.
Асашёорюү “Үнэхээр хөөрхөн гөлөг байна. Гэрбүлийнхээ нэгэн гишүүн болгож, сайн хамгаалж, арчлах болно. Ирэх жил ч бас танай хотод ирнэ” гэж хэлжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Hoorhon Yuma.Avraga mini darraa nadaa golog bflgleerei