УВС: Тарваган тахлын тохиолдол илэрсэн байж магадгүй

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 06

Увс аймгийн Түргэн сумын Суугийн шил гэдэг газар хаваржиж байсан иргэн М тарваган тахлын өвчнөөр өвчилсөн байж болзошгүй сэжигтэй тохиолдол илэрчээ. Иймд тухайн иргэнийг аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчилгээ, шинжилгээ хийлгэж, өчигдөр /2019.05.05/ аймгийн Онцгой комисс хуралдсан байна.

Онцгой комиссын хуралдааны шийдвэрийг үндэслэн аймгийн Засаг дарга Д.Батсайхан захирамж гарган, өчигдөрийн 21:00 цагаас эхлэн 72 цагийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоожээ.

Энэ хугацаанд Улаангом хотоос гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, хүнс барааны зах, Төрийн банкны салбарын үйлчилгээг зогсоосон байна. Мөн тус аймагт үйл ажиллагаа явуулж буй их дээд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг өнөөдөр, маргаашдаа хязгаарлажээ.

Тарваган тахлын өвчнөөр өвчилсөн байж болзошгүй иргэнийг тусгаарлаж, эмчилгээ үйлчилгээ үзүүлж байна. Холбогдох шинжилгээний хариу 1-2 хоногт багтан гарах аж. 

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Itgel (66.181.191.71) 2019 оны 05 сарын 06

Harin nutgiin uuliin zurag baihaar ailaa shyydee zurgaa solimoor bna Arhangaid bas tahal garch gej bodloo

0  |  0
zochin(122.201.31.153) 2019 оны 05 сарын 06

Olsgolon durved haanaas yu olood idee bol doo? Uvsiinhan bainga hashgiraastai ,bainga olsgolon, bainga doligonoostoi, bainga unertei...

0  |  0
123(103.20.152.50) 2019 оны 05 сарын 06

Уугий (66.181.161.75)  4 цагийн өмнө Амартүвшин сэтгүүлч мэдээний зургаа даруй солихыг шаардаж байна. Энэ чинь Архангай Цэцэрлэг хот шүүдээ! ...ЭНЭ сэтгүүлч НАР ГЭЖ 1-Р АНГИЙН ХҮҮХДИЙН МЭДЛЭГГҮЙ , МОНГОЛООР САЙХАН ЗӨВ БИЧИЖ,ЯРЬЖ ЧАДДАГГҮЙ, МОНГОЛ ХЭЛНИЙ ҮГИЙН БАЯЛАГА БАЙХГҮЙ,2 ҮГ ХЭЛЭЭД Л ”байга” гэж хэлдэг их л хэцүү хүмүүс дээ...МОНГОЛ ХЭЛЭЭ САЙН СУР...

0  |  0
gemteliig yakh ve(202.9.42.139) 2019 оны 05 сарын 06

khuduusuyd vaikh umgui gemteliin emnelegeer duuren eldev tanziin amitanii makh bna. tarvagnii elwv tuukhiiger ni zalgiasan uls zunduu. takhal garuul yana

0  |  0
Зочин(64.119.19.229) 2019 оны 05 сарын 06

Дэлхийд манайхаас өөр оронд энэ өвчин үлдээгүй гэж барууны хэвлэлээр бичиж байна, манай хөдөөнийхэн зэрлэг хүмүүс шиг тарвагны эдийг түүхийгээр нь идэж байгаа нь ухамсарын ямар төвшинд байгааг нь харуулж байна, иймээс дээр үе шиг ухуулга сурталчилгаа явуулж тарвага алсан хүмүүст өндөр торгууль ноогдуулах шаардлагатай, энэ бол бүх монголчуудад хамааралтай гамшиг

0  |  0
Уугий(66.181.161.75) 2019 оны 05 сарын 06

Амартүвшин сэтгүүлч мэдээний зургаа даруй солихыг шаардаж байна. Энэ чинь Архангай Цэцэрлэг хот шүүдээ!

1  |  0
Top