Дональд Серроне Конорыг тулаанд дуудлаа

2019 оны 05 сарын 06

Өчигдөр Канадын Оттава хотод холимог тулааны “UFC Fight Night 151” тэмцээн болж өнгөрлөө. Америкийн тулаанч Дональд Серроне Эл Яквинтаг шүүгчдийн саналаар (49-45, 49-45, 49-46) ялсан байна.

Тулааны дараа Серроне Ирландын тулаанч Конор МакГрегортой халз үзэлцэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Серроне “Би гурав дараалан яллаа. Одоо би аваргын бүсний төлөө тулалдмаар байна. Конор, чи надтай зодолдмоор байгаа бол долоодугаар сард үзэлцье. Хурдан хариугаа өг” гэж хэлсэн байна.

Серроне холимог тулаанд нийт 48 тулаан хийж, 36 (27 удаа хүнд цохилтоор) ялж, 11 ялагдан, нэг тэнцсэн амжилттай. Харин Конор 25 тулалдахдаа 21 (18 удаа хугацаанаас өмнө) ялж, дөрөв ялагдсан.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(156.0.213.2) 2019 оны 05 сарын 07

Зээлийн санал болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Бид ядуучуудыг дэмжиж, тэмцэж байна Ядуурал бид богино, дунд, урт хугацаанд зээл олгодог. хугацаа. Санхүүгийн асуудалтай байгаа, та банкны хоригдож байгаа, Хэрэв та төслөө санхүүжүүлэхэд санхүүжилт хэрэгтэй бол, Ипотекийн зээл. Бид хамгийн их хурдтай, найдвартай, хувь хүн, худалдаачдад жилд 2% -ийн зээл олгодог. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. matildalecoustre@gmail.com Whatsapp: +22 780 147 359

0  |  0
Top