ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ҮОХ-ндоо ирэх жил Токиод болох олимпийн наадамд тамирчдаа ямар нэг хязгаар, хоригт оруулалгүй, бүгдийг нь оролцуулах хатуу даалгавар өглөө.
Ерөнхийлөгч “Спортыг улстөрийн зорилгоор ашиглаж таарахгүй. 2019 оны 12 дугаар сараас өмнө Оросын хөнгөн атлетикийн холбоо тэмцээн уралдаанд орох эрхээ сэргээсэн байх ёстой. ОХУ-ын ҮОХ-ноос сэргээшийн эсрэг асуудлаар олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж, нэг ч тамирчныг хэлмэгдүүлж болохгүй” гэж үүрэг өгсөн байна.
Одоогийн байдлаар Оросын хөнгөн атлетикийн тамирчид ирэх олимпод оролцохгүй байж магадгүй байгаа. Тэд одоо болтол Оросын далбаа, сүлд дуулал дор уралдах эрхгүй байгаа. “Токио 2020” наадамд хөнгөн атлетикчид 48 багц медалийн төлөө өрсөлдөх юм.
Сэтгэгдэл ( 0 )