ӨМӨЗО-ы Шилийнгол аймгийн Зүүн Үзэмчин хошууны уугуул, их аварга Д.Баярбаатар дөрөвдүгээр сарын 24-нд болсон Чингисийн онгоны цагаан сүргийн тайлгын наадмаар энэ жилийн барилдаанаа эхлүүлсэн билээ.
Д.Баярбаатар аварга 1024 бөхийн барилдаанд 3 удаа түрүүлж, 2 удаа үзүүрлэсэн, 512 бөхийн барилдаанд 6 удаа түрүүлж, 10 удаа үзүүрлэсэн, 256 бөхийн барилдаанд 37 удаагийн түрүү авч, их бага найрт 500 гаруй удаа түрүүлсэн. Тэрбээр Зүүн Үзэмчин хошууны Мандахбулаг суманд төрж өссөн. Эхээсээ ах дүү дөрвүүл, айлын удаах хүүхэд. Анх 16 настайдаа 16 бөхийн барилдаанд түрүүлж байв. 2006 онд Шилийнгол аймгийн хоёр дахь удаагийн цол олгох найр наадамд тэргүүлж, аварга цол авсан, 2010 онд Улаанхад хотын Ар Хорчин хошууны хорин хоёрдугаар наадмын бөхийн барилдаанд арав даван түрүүлж байсан.
Энэхүү алдарт аваргыг 2020 онд зодог тайлна гэж Өвөрмонголын хэвлэлээр бичсэн байна.
2017 оны 7 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Д.Баярбаатар аваргыг “Алтан гадас” одонгоор шагнаж байв.
Сэтгэгдэл ( 3 )
Bi boh ih sonirhdoggui l dee .gehdee mongoloos hangai owormongoloos bayrbaatar 2 iig bishirch hundeldeg.boh gej ene 2 iig heleh baih
Өвөрмонголд мужийнх нь хэмжээнд жил болгон зохиогддог нэгдсэн том наадамгүй,энд тэндхийн тухайлбал: Шилийн гол аймгийнх ч гэнэ үү,Улаанхад хотынх ч гэнэ үү ,онгоны тайллага,найр,наадамд гэх мэт манайд хөдөө орон нутагт зохиоддог наадамд түрүү авч байсан болохоос улсын хэмжээний наадмын Аварга биш бололтой! Үнэхээр том аварга бол Монголд маань ирж барилдахыг нь харж үзэхсэн! Монголд ирж барилдахыг нь харахсан даа!
Сайхан эр байна лээ, зогсож байгаа нь нэг л өөр, хоёр гар нь манай Хишигдорж зааных шиг, харин гүзээ алгаа, Дагваа аваргыг хил дээр тосч авсан гэсэн, сайхан харагддаг хүн