Япон дахь монголчуудын “Хаврын баяр”-т Э.Амартүвшин түрүүллээ

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 06

Япон дахь монголчуудын хамгийн том баяр болох "Хаврын баяр" 19 дэх жилдээ Токио хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Уламжлал ёсоор “Хаврын баяр”-ын хүчит бөхийн барилдаан монголчууд төдийгүй япончуудын анхаарлыг ч их татдаг. Энэ жил улс, аймаг, сумын цолтой олон бөх зодоглосноос гадна жүдо бөхийн үндэсний шигшээ багийнхан оролцсон нь тэмцээнийг улам сонирхолтой болгосон юм.

“Хаврын баяр”-т у.н Ш.Тогтохбаяр, а.а Б.Дамба, а.а О.Цэцэнцэнгэл, а.з Х.Мөнхжаргал, а.з О.Мөнх-ирээдүй, а.з Л.Отгонбаатар, а.з Д. Уртнаст, а.х Ц.Энхтамир, а.н Ө.Дүүрэнбаяр, с.з Д.Цэрэнням, с.з Э.Мөнх-эрдэнэ, с.з Э.Амартүвшин, с.з Г.Алтанбагана нарын хүчит 64 бөх барилдлаа.

Архангай аймгийн Өгийнуур сумын харъяат, Кёкүсоотэн Э.Энхманлайгийн дүү с.з Э.Амартүвшин түрүүлж, Архангай аймгийн Батцэнгэл сумын харъяат а.з Л.Отгонбаатар үзүүрлэж, их шөвөгт а.а О.Цэцэнцэнгэл /Хэнтий/, а.з Д.Уртнаст /Баянхонгор/ нар шалгарсан байна. Хүчит бөхийн тэмцээний шагналыг манай сүмочид гаргадаг уламжлалтай билээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top