УВС: Тарваган тахлын хүний өвчлөл гараагүй болохыг тогтоолоо

2019 оны 05 сарын 06

Увс аймгийн Улаангом суманд 2019 оны тавдугаар сарын 05-ны өдөр тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй нэг тохиолдол бүртгэгдсэн талаар бид мэдээлсэн.

Лабораторийн шинжилгээ хийгдэж, эцсийн хариу гарах хугацаанд тус суманд хорио цээрийн дэглэм тогтоон хариу арга хэмжээг зохион байгуулсан юм.

Тэгвэл 2019 оны тавдугаар сарын 06-ны өдрийн 13:15 цагт лабораторийн шинжилгээний хариу гарч, онош үгүйсгэгдсэн байна.

Эх сурвалж: ЭМЯ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top