Таканоивагийн дүү мэргэжлийн сүмод орлоо

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 07

Японы сүмо бөхийн холбооноос энэ сарын 12-нд Токио хотод эхлэх Зуны тэмцээнд шинэ бөхийн шалгалтад орох 13 бөхийн нэрийг зарлалаа.

Өнгөрсөн жилийн Бүх Японы сонирхогчдын сүмо бөхийн АШТ-ий шилдэг наймд шалгарсан Тооёо их сургуулийн Широиши Таманой дэвжээнд, Киндай их сургуулийн багт барилдаж байсан Мотобаяши Нарүто дэвжээнд элсэхээр болжээ. Тэд энэ жил 23 настай бөгөөд шинэ дүрмээр 25 хүртэлх насны залуучуудыг шинэ бөхийн шалгалтад оруулдаг болсныг ашиглан, мэргэжлийн сүмоч болохоор шийдсэн байна.

Зуны тэмцээнд Монголоос нэгэн шинэ сүмоч төрөн гарч байна. Мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд барилдаж байгаад өнгөрсөн жил зодог тайлсан Таканоивагийн төрсөн ахынх нь хүү болох 20 настай Галдангийн Сүхбат энэ сараас маэзүмо барилдана.  Тэрбээр Оноүэ дэвжээнд орсон бөгөөд Сайтама мужийн ахлах сургуульд суралцаж байхдаа Бүх Японы АШТ-д багаараа хүрэл медаль, Зүүн Японы АШТ-д хувиараа мөнгөн медаль хүртэж байжээ. Зүүн Японы тэмцээний финалд одоо макүшитад барилдаж байгаа Хоошёорюүд унаж байжээ.

Таканоива дүүгийнхээ талаар Японы хэвлэлд “Макүшита зиндаанд бол тэр дороо дэвших байх. Харин цаашдаа өөрийнх нь хичээл зүтгэлээс бүх зүйл хамаарна” гэж хэлж байлаа.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Harumafuji-g alluu?(108.218.234.108) 2019 оны 05 сарын 18

Ene nuguu Harumafuji Byambadorjiig sumogoos huulgusun buh munuu? Uuruu bas zodoon hiigeed huugdchihluu? Iim ahtai bol helehgui baisan ni deer baisiin,

0  |  1
Mgl(64.119.18.201) 2019 оны 05 сарын 07

Амжилт хүсье

0  |  0
Өлзий(103.229.123.217) 2019 оны 05 сарын 18

Амжилт хүсье

1  |  0
Сумо сонирхогч(202.179.8.166) 2019 оны 05 сарын 18

За да ахынхаа араас явчих вий ах чинь ч сайхан аваргыг минь алсан шүү дээ эр хүн шиг байгаарай

3  |  2
Top