Эмилиано Салагийн аав нас барлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 07

Энэ оны нэгдүгээр сард Францаас Англи руу нисээд замдаа осолдсон аргентин хөлбөмбөгч Эмилиано Салагийн аав хүүгийнхээ үхлээс хойш гурван сар болоод энэ хорвоог орхилоо. 58 настай Орасио Сала Аргентины Прогресо хот дахь гэртээ нас барсан байна. Түүний зүрх зогсжээ.

Эмилиано Сала нэгдүгээр сарын 19-нд Францын "Нант" багаас  Уэльсийн "Кардифф" багт 20 сая еврогоор шилжсэн бөгөөд энэ нь "Кардифф"-ийн түүхэн дэх хамгийн том наймаа байлаа. Сала гэрээ байгуулаад Франц руу хуучин багийнхантайгаа салах ёс хийхээр "PA 46 Malibu" онгоцоор буцсан бөгөөд 21-нд тэр онгоцоороо Англи явсан.

Ингээд 21-нийхээ өдөр онгоц сураггүй алга болсон билээ. Сала онгоцон дотроос найзууддаа хандан олон нийтийн сүлжээгээр "Надад аймаар байна. Энэ онгоц унах байх" гэж бичсэн байсан.

Эмилиано Сала "Бордо", "Орлеан", "Ньор", "Кан", "Нант" багуудад тоглож байсан. Харин рекорд үнээр зарагдсан "Кардифф" багт тэр ганц ч тоглолт хийж амжаагүй.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
бидэнд хүртээлгүй(139.5.216.222) 2019 оны 05 сарын 10

Энэ сайт бусад сайтаас илүү Монголчуудад огт хүртээлгүй, дэлхий энд тэнд болсон мэдээ их тавьдаг. Алс тивийн Аргентины хөлбөмбөгчийг монголчууд бүгд мэдэх албагүй. Монголд өдөрт өчнөөн хүн нас барж байна, тэр дотор алдартай, нэр төртэй хүмүүс байхад мэдээлдэггүй байж. Хагас дутуу англи хэлтэй юмнууд манайд ач холбогдолгүй мэдээ тавихаа больсон нь дээр.

2  |  0
Top