Эх баригч эмч ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭСЭН байжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 05 сарын 07

Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн төвийн эх баригч эмч  хар тамхи, сэтгэц нөлөөт бодис хэрэглэсэн байж болзошгүй тохиолдол гарчээ.

Тодруулбал, өчигдөр буюу тавдугаар сарын 6-ны өдөр эрүүл мэндийн төвийн эх баригч, бага эмч ажилтай 52 настай эмэгтэй мансууруулах бодис хэрэглэсэн гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.

Дуудлага мэдээллийн дагуу Өмнөговь аймгийн цагдаагийн алба хаагчид дээрх эмэгтэйг биологийн шинжилгээнд хамруулахад сэтгэц нөлөөт эмийн жагсаалтад багтах эм хэрэглэсэн нь тогтоогджээ.

Уг хэргийг аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байгаа ба хэрэгт холбогдсон эмэгтэй нь хүнд өвчний улмаас өвдөлтөө намдаах зорилгоор сэтгэц нөлөөт эм хэрэглэсэн байж болзошгүй гэдгийг эх сурвалж мэдээллээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Teneg(202.126.89.115) 2019 оны 05 сарын 29

Teriig medeelj baigaa hun n teneg.owchtei hun em uunshdee.

4  |  0
hun bnoo(66.181.161.111) 2019 оны 05 сарын 09

tiim l bh. ternees 52 toi hun yugeed l tegehev dee.

5  |  0
Top