Одоогоос таван жилийн өмнө үндэсний үйлдвэрлэгч “ТЧМ” компани хаягдал гялгар уут ашиглан замын хашлага, тусгаарлагчийн ажил гүйцэтгэсэн байдаг. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн, хаягдал ашигласан сайн талтай хэмээн магтуулах өдөр байсан ч хоёрхон сарын настай ажил хийсэн нь иргэдийн бухимдлыг төрүүлж, тухайн үеийн Хотын дарга Э.Бат-Үүлийн чихнээс нэг “сайн” хонх уясан. Харамсалтай нь, нийслэлийн төсвийн хөрөнгөөс гарган барьсан хуванцар хашлагын асуудал тэгсгээд намжсан юм.
Хотын өнгө үзэмжид таагүй, эдэлгээний хувьд чанаргүй хэмээн ад үзэгдсэн замын хуванцар хашлага 2016 онд өнгө төрхөө өөрчилж, хотын нэлээн олон цэгт байршсан. Шар, улаанаараа алаглах хашлагыг анхандаа иргэд, жолооч нар өнгө үзэмжтэй, олон улсын стандартад нийцэх юм хэмээн сайшаалтай хүлээж авсан ч тун удалгүй эвдэрч хэмхэрч, замаар нэг хог болон тарах болов. Ямар сайндаа л жолооч нар энэ хогоо хураагаач, замын хөдөлгөөнд саад болж байна хэмээн бухимдацгааж байна. Түүгээр ч зогсохгүй хашлага мөргөсөн жолоочийг "Хотыг хохиролгүй болго" хэмээн зургаан түмпийг /Хашлагын нэг хэсэг/ сая гаруй төгрөгөөр үнэлэн төлүүлдэг байна.
Бусад оронд энэ замын хашлагыг ашигладаг ч эвдэрч, хэмхрэх тохиолдол тун бага. Учир нь түмпийн материал нь хуванцар биш байдаг бөгөөд зөөлөн, зузаан резинэн материалаар хийдэг байна. Мөн элс эсвэл усаар дүүргэн ашигладаг аж. Тодруулбал, олон улсад зам дээр хуванцар хашлага огт ашигладаггүй гэсэн үг.
Гэтэл манайд хэрэглэж буй энэхүү хашлагын хамгийн чанартай нь дэлхийн худалдааны “Алибаба” сайт дээр 23 ам.доллар буюу 66 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна. Зургаан түмп ихдээ л 400 орчим мянган төгрөг аж. Хэн гэдэг даргын, хэрхэн хийсэн шахаа вэ гэдэг тухай энд ярихгүй өнгөрье. Хамгийн гол нь хогоо буцаан авч, хотыг хохиролгүй болгохыг иргэд, олон нийт шаардаж буй юм.
Сэтгэгдэл ( 3 )
энэ чинь цэвэр нөгөө өрсөлдөгч намын эсэргүүцэл харлуулах арга байсан болохоос монгол орны тулгамдсан ажлын эх буруу зөв ч эхлэл байсан одоо үнэнд гүйцэгдээд үргэлжлүүлж байгаа биз дээ харин хэдэн аргаа хайсан поплистууд ард түмэнг муу хужаагийн тагнуулийн хаялгаар төөрч их өөдөө шуурч байна даа
өөрсдөө жолоогоо болгоомжтой барьж яв. Хэн очоод хашлага мөргөж эвдээд бай гэсэн юм бэ
za ene zamiin hashlagiig delhiin ihenhi ulsad ashigaldag shuuu6 dotor n us hiij ashigaldag. mashin murguhud mashind evdrel baga uusgeh zoruilltai6. undesniin uildverlel hiij bgaa bol sain bna sh dee. evderseiig n hayayd l shiniig tavildaa. ene baitugaal bid tatvar tulj bna sh dee